
Бангладешийн эрх баригч Конгресс нам өнгөрсөн оны сүүлчээр явагдсан
сонгуульд өөрсдийгөө ялсан хэмээн мэдэгдэж, өчигдөр төв талбайд ялалтын баяраа тэмдэглэжээ.
Энэ үеэр сөрөг хүчин Үндэсний намын дэмжигчид төв талбайд цугларсан иргэдтэй
мөргөлдөөн үүсгэсэн тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөргөлдөөний
үеэр Үндэсний намын далбааг намируулсан хоёр эрэгтэй жагсагчид руу гал нээж,
хоёр иргэний аминд хүрч, 70 гаруй хүнийг гэмтээгээд хэргийн газраас зугтаажээ. Амиа
алдсан хоёр хүний нэг нь 16 настай хүүхэд байсан аж. Цагдаагийнхан Читтагонг
хотноо жагсаал зохион байгуулсан сөрөг хүчний 100 гаруй дэмжигчийг баривчилж,
нулимс асгаруулагч ашиглаж жагсаалыг тараажээ. Мөн цагдаа нар биедээ галт
зэвсэг нуусан 40 орчим хүнийг саатуулсан гэж “
www.votpusk.ru”
мэдээлэв.
Сөрөг хүчний тэргүүн Халед Зи дээрх жагсаалд оролцсон хүмүүстэй ямар ч
хамааралгүй гэдгээ мэдэгдэж, “Сөрөг хүчин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа
нь үнэн. Тэгэхдээ бид эсэргүүцлээ ийм аргаар
илэрхийлэхгүй” гэж хэлжээ. Бангладеш даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын
улмаас эрх баригчид цагдаа нарыг бэлэн байдалд шилжүүлж, нийслэл хотноо хөл
хорио тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ