Иргэний зөвлөлийн гишүүдэд сургалт хийжээ

img

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын тушаалаар томилогдсон сургалтын багийн бүрэлдэхүүн орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдийн дунд сургалт зохион байгуулжээ. Ховд аймагт явагдсан сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн, Говь-Алтай аймагт явагдсан сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд оролцжээ.

б

Мөн Булган аймагт явагдсан сургалтад Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн гишүүд хамрагдсан бол Говьсүмбэр аймагт явагдсан сургалтад Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд оролцсон байна. Сургалтын хугацаанд найман цагийн эрх зүйн хичээл, Булган, Ховд аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст дөрвөн цагийн танилцах дадлага зохион байгуулсан байна.

б

Түүнчлэн сургалтын явцад Иргэний зөвлөл байгуулах, ажиллуулах, гишүүдийн урамшуулал, бусад зардал, олон нийтийн цагдаагийн ажилтны талаар орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдээс гаргасан санал шүүмжлэл, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн зарим алба хаагчийн хүсэлтийг сонсож, холбогдох албан тушаалтнуудад танилцуулжээ. б Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ