Улстөрчид хуулийн өршөөлд хамрагдаж болохгүй

img

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед бусдыг хорьж мөрдөх чиглэлээр хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал хөндөгдлөө. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ "Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишүүний хэлсэнчлэн захиалгаар, улс төрийн зорилгоор, мөнгөтэй, орд газартайг нь урьдчилж судалж байгаад барьдаг, хорьдог үзэгдэл сүүлийн хоёр жил хавтгайрлаа. Уржнан жилийн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг өргөн барьж хэлэлцүүлэх үед Н.Батцэрэг гишүүн "Айдас хүйдэст монголын ард түмэн автлаа, хэлмэгдүүлэх нь ихэслээ гэж хэлж байсан.

a

Энэ үгийг өнөөдөр хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хүрээд байна. Одоо барьж хорих нь үнэхээр ихэслээ. Ингэж хорьж цагдахынхаа өмнө хэвлэл мэдээллээр тухайн хүнийг "Дээрэмчин хүн шиг байна, авлига авсан юм шиг байна, нэг ноцтой юманд холбогдсон юм байна" гэсэн мэдээлэл цацдаг. Тэгээд нийгэмд "Тэр ч дээ, явахаас аргагүй хүн дээ" гэсэн сэтгэл зүй хэдийнэ бүрдүүлж байгаад нөгөө хүнийг хорьдог. Хорьчихоод янз бүрийн байдлаар шахалт үзүүлдэг.

a

Хоёр жилийн дотор үүнээс болж олон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа зогсоолоо. 3000 хүнд эрүүгийн үүсгэсэн гэж сонсогдов уу даа. Тэгээд юу болсон бэ, юу ч болоогүй. Орд газраа өгөхийг, баялгаасаа хуваалцахыг хууль бусаар шаардаж байна. Өгөхгүй болохоор хорих хугацааг нь сунгаад л, байлгаад л байна. Нэг жил, хоёр жил суулгаж байна. Ийм байдалтай явж ирлээ. Энэ хугацаанд тухайн хүний компани нь, бизнес нь "будаа" болж, нэр төргүй болно, ар гэрийнхний сэтгэл санаа туйлын хүнд болдог. Ийм л байдлаар монголын төр өнгөрсөн хоёр жил ажиллаж ирлээ. Энэ талаар олигтой юу ч хийсэнгүй. Яриад л байдаг.

a

Харин эргүүлээд "Чи надад хэн гэдэг хүн хэдний өдөр мөнгө авах гэж шаардлага тавьсныг хэл, эсвэл бичгээр тавь" гэж шаарддаг. Хэрвээ шаардсанаар нь нэр усыг нь хэлчихвэл тэр хүмүүсийг, ар гэрийнхнийг нь махны машин руу шууд шидээд өгнө гэсэн үг биз дээ. Ийм юмыг хэлж болдоггүй, хэлэхгүй байж бүр болохгүй. Хэлэхгүй болохоор нийгэмд бүрхсэн, гаарсан үзэгдэл болох нь. Үүнийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Ямар арга хэмжээ авах талаар даанч ярихгүй байна.

a

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Улстөрчдийг хасаад энэ хуулийг батлах ёстой. Улстөрчид хуулийн өршөөлд хамрагдаж болохгүй. "Чингис" бондоос идсэн улстөрчид гарч ирэх л байх. Бизнес эрхлэгчдийг энэ хуульд хамруулах хэрэгтэй. Тэр хүмүүсийн хорих хугацааг сунгадаг, мөнгө нэхдэг, дарамталдаг эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагчдад нээгээд өгчихсөн юм уу. Хэрвээ нээчихсэн байдаг юм бол ийм байдлыг хаая л даа. Ийм арга хэмжээг яаралтай авахгүй бол Хүний эрхийн дэд хороо байгуулагдаж л байдаг. Нэг мэдэхэд л бүрэн эрхийн хугацаа нь дуусч л байдаг. Гэтэл хүний эрхийг хангах чиглэлээр юу ч хийгээгүй л өнгөрдөг шүү дээ" гэв.

a

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uvuu:
таминээ өршөөлийн хууль баталхнээ янз нь.үр дүнгий нь өршөөж байгаа юмаа даа.цаад голомт нь төр засгаас айж хэмжээгий нь дарсан эсвэл ихэсгэж шийдүүлсэн 1000 1000 н 3-30 жилээр авсан элдэв лицэнзүүдтэй холбож, үйл ажиллагааны өршөөл заавал давхар үзүүл.эс тэгвээс хогийн ургамал шиг дахин дахин монгол орныг хоролсоор байх болно.үр дүн "тэг" тэй тэнцэнэ.
2015-01-11
ganaa:
unen baihaa
2015-01-08
elbegdorj,hurz 2 oos ard tumen haruigaa abna:
ene elbegdorj iin aimshigiin shoronjson amidaral hezee duusah boldoo mongolchuud min
2015-01-07
zochin:
yund ih sandaraa ve, ard tumnii omch horongiig dur meden zartsuulsan ooriin bolgoj bayajigsadiig horih l heregtei.
2015-01-07
zochin :
atg-iinhan ajillahaa bolison yum shig bna.hen amiig ni barichihvaa.altanhuygiin zasgiin gazriig baihad ih sain ajillaj bsan an man ylgaagui l buruug hiisen bol ilerch bsan odoo ch ongorson bololtoi .man -namiinhan 20-garan jil tor barihdaa gants tom ajil hiisen tov shuudangiin oroi deer hend ch haragdahgui gants tsag hiij mongol ulsiin buteen baiguulaltand terbum togrogoor mash tom ajil hiisen oor yu hiivee bodooch ....... altanhuyagiin zasgiin yed mongol hun zam barij chaddag gedgiig harlaa .erchim huchnii salbart yamar ih buteen baiguulalt hiisen bilee odoo saihanbileg yu ch hiij chadahgui or tavij chadah baih daa.8% zeeleer hichneen hun orongertei bolov doo .bayrlaj bna shuu.altanhuygiin zasgiin gazar shig ajil hiih zasag odoo lav garahgui baihaa haraarai.
2015-01-07
so cvv:
canada nar magnificent mashin boljee.dandaa zahialgaar alana... onoodor sonin medeej ni niitlene...
2015-01-06
hooolt:
altanhueg nuuts ih hadgalsnaas iim baidal uusej baigaan
2015-01-06
hooooooooooooo:
ardchilalgui ulsiin egneend orno
2015-01-06
зочин:
найз маань 20 мильтэй явж байгаад хальтраад нэг залууг зөөлөн шүргэчихэж. буруугаа хүлээгээд юу ч болоогүй нөгөө залууд хэдэн төг өгөөд явууллчихаж. замын цагдаа эрүү үүсгэнэ гээд дарамтлаад болдоггүй ээ. мөнгө хараад ч байх шиг. энэ зөв үү буруу юу? тэр залуу бол шалбараа ч үгүй л дээ. улс даяараа ийм болцон юмуу. зүгээр зохих шийтгэлийг оноогоод эрүү үүсгэлгүй явуулж болохгүй юу? хууль мэддэг хүмүүс нэг юм бичээч.
2015-01-06
irgen:
ene asuudlaa yaagaad chimeeguihen unguruuchihvuu uursudtei ni holbootoi ashig sonirholiin zurchiltei asuudluudiig olon niitees asuuchih ni zuv sh dee
2015-01-06
монголчууд:
ан-ын авилгалчид эрүүгийн элемэнтүүдийнхээ заавараар ингэж ажилдаг болсон ш дээ.урьд нь ингэж байгаад нямдоржийг сайд байх үед нэг ханд нь дарагдсан юм. одоо ан засаг барьж байгаа болохоор даварч юу ч хийхээс буцахгүй бүр төрийн хүчний байгууллагууд нь ийм ажиллагаа явуулж байгаа нь ан-тай шууд холбоотой.
2015-01-06
12135:
мөнгө нэхэх байтугай хэргийн хүмүүстэй ширүүнч харьцах эрх хуулиар олгогдоогүй, ийм зүйл байдаггүй, эбшхуулийг сайн уншмаар юм энхтүвшин гишүүн
2015-01-06
zochin:
toriin alban haagchidiig tsagaan zahtani hergeer 1 say togrog absan n notlogdoogui humuus shorond yal edlej baina mongold amidrah aimaar shuu dee
2015-01-06