Улсаараа дампуурах хямрал руу зүтгэж эхэллээ

img

Өрөнд баригдаж, улсаараа дампуурах хямрал руу зүтгэж эхэллээ

х

Грек, Испани, Аргентин, Португал, Украйн зэрэг дэлхийн улс орнуудын туулсан, туулж яваа тvvхийг харахад єрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хvнд хэлбэр бєгєєд эцэс сvvлд нь улсаараа дампуурлаа зарлаж, наашаа харсан болгонд байгаа бvхнээ тавьж єгєхєд бэлэн, жинхэнэ гамшиг дагуулдаг ажээ. Испани, Аргентин улсууд импортыг тэвчиж болох хэмжээнд хазаарлаж, хєдєє аж ахуйгаа эрчимтэй дэмжсэний vр дvнд эдийн засгийн хямралаа тvр зуур намжаагаад байгаа бол Грек улс єнєєдєр манай Ерєнхий сайдын зарлан тунхаглаад байгаа дээд зэргээр бvсээ чангалж, тєрийн албан хаагчдаа 40 хvртэл хувиар цомхотгосны vр дvнд ямартай ч эдийн засагт нь зарим нэг сэргэлт ажиглагдаж эхлээд байгааг зарласан. Тэгвэл Украйн улс єнєєдєр гурав хуваагдчихаад эдийн засаг ярих тэнхээгvй байгаа. Эдгээр улсуудаас жишээ авбал єрийн хямрал нь их хугацаа шаарддаг, улс орны нийгэм эдийн засгийн хєгжлийг хэдэн арван жилээр ч хойш татаж болох ноцтой хямралаар тогтохгvй, асуудал нь даамжирсаар улс орны бvрэн бvтэн байдалд ч хамгийн их аюул дагуулдаг vндэсний хэмжээний гамшиг байдаг юм байна. Эцэст нь судлаачид, эдийн засагчид Грек болон Европын хямралд ороод буй Португал, Испани зэрэг улс орнуудын гол асуудал нь гадаад єрєнд оршиж байсныг нотлосон.

f

Єнєєдєр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 76 гишvvн одоогоор ДНБ-ний 55 хувьтай тэнцэж байгаа гадаад єрийг нэмэгдvvлж, 70 хувьд хvргэхээр хэлэлцэж эхлээд байна. Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачлан оруулж ирсэн гэж хэлж болох дахин нэг тэрбум ам. долларын єр тавихаар яригдаж байгаа энэ асуудал нь товчхондоо Монгол Улсад гадаад єрийн хямралын vндэс суурь нvvрлэж эхэлсний нотолгоо болж байна. Эрх баригчид сайндаа ч хамтарсангvй гэдэг нь харагдаж эхэллээ. Тэд эвсэж хамтарч аваад Монгол Улсыг єрийн хямралд оруулах, алс хэт нь нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, vндэсний аюулгvй байдалд ч заналхийлэх, тєлж дийлэхийн аргагvй єрийн таазыг нэмэгдvvлэхээр улайрч эхэллээ. Тэдэнд Монгол Улсын маргааш ирээдvй, vр хойчийн маань хувь тавилан падлийгvй болж эхэлж байна.

f

Тэд нам нийлж, сэм хуйвалдсаар єнєєдєр Тажикстан улс БНХАУ-д тавьсан их єрєндєє газар нутгийнхаа 40 хувийг тvрээслvvлэх, зарим хэсгийг нь бvр мєсєн алдаж байгаа гашуун тvvхийг давтахаар vгсэн хуйвалдаж эхлэв. Монгол Улсын 2015 оны тєсвийн тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа нь ердєє л єрийн таазыг нэмэгдvvлж ДНБ-ний 70 хувьд хvргэх гэсэн хулгай, луйврын тохиролцоогоо хуулиар баталгаажуулах гэж vхэлдэн зvтгэцгээж байгаа хэрэг юм.

f

Хэдийгээр УИХ дахь намын бvлгvvд єрийн босгыг нэмэгдvvлэх асуудал дээр нэгдсэн зєвшилцєлд хvрч чадахгvй байгаагаас єчигдрийн Тєсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа гэсэн ч vнэн хэрэг дээрээ нэмж зээлэхээр яригдаж байгаа нэг тэрбум ам. доллараа хэрхэн яаж хуваах талаар л санал зєрєлдсєнєєс дахин тохиролцоо хийхээр цаг хожиж байна гэвэл vнэнд илvv ойртоно.

ө

Ч.Сайханбилэгийн тэргvvлсэн Засгийн газар 2015 оны тєсвийн тодотголыг боловсруулахдаа Тєсвийн тогтвортой байдлын тухай хуульд зарим єєрчлєлт хийхээр болж, єрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хvргэхээр зvтгvvлж байгааг УИХ дахь МАН-ын бvлэг ч чимээгvйхэн нvдээ аниад дэмжиж байгаа нь Монголын улстєрчдийн vнэн нvvр царайг хамгийн тодорхой илчилсэн vйл явдал болж байна.

а

Монгол Улсын гадаад єрийн таазыг нэмэгдvvлбэл намаасаа татгалзана, сєрєг хvчин болно хэмээж байсан єнєєх Ц.Нямдорж, Н.Алтанхуягийн Засгийн газартай дайн зарлах нь холгvй цамнаж байсан єнєєх Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар уг нь улс vндэстэн, ард тvмнээ vнэхээр л боддог бол одоо л жинхэнэ цам харайж байх учиртай. Гэтэл єнєєдvvл маань амандаа ус балгачихсан аятай чимээгvйхэн л гэлдрээд явна. Хэдийгээр єрийн таазыг нэмэх асуудлаар дуусдаггvй зєвшилцлєє хийгээд байгаа нэртэй ч эцсийн эцэст гадаад єрийг ДНБ-ний 70 хувьд хvргэх тохиролцоо нэгэнт хийгдчихжээ. Товчхондоо “Галт тэрэг хєдєлчихсєн” гэсэн vг. Уг нь єнєєдєр хvчин тєгєлдєр vйлчилж байгаа Тєсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Монгол Улс энэ онд улсын єрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрvvлэхгvй байх vvрэг хvлээсэн. Гэвч хуулиа дэвсэлж сурсан манай дээдсvvд хуулинд єєрчлєлт оруулж, улсын єрийг ДНБ-ний 70 хувьд хvргэхээр Засгийн газар нь холбогдох хуулийн тєслийг санаачлаад байгаа. Засгийн газраас єргєн мэдvvлсэн дээрх тєсєлд энэ онд тєсвийн орлого, зарлагыг 905 тэрбум тєгрєгєєр тус, тус бууруулсан ч Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дvгээр зvйлийн зарим хэсэгт єєрчлєлт оруулах хvрээнд тєсвийн алдагдал, улсын єрийн хэмжээг нэмэгдvvлэхээр болжээ. Тодруулбал, уг хуулийн 19.6-д нэгдсэн тєсвийн тэнцвэржvvлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн ДНБ-ний 5 хувь, 2016 онд тухайн жилийн ДНБ-ний 4 хувь, 2017 онд 3 хувь, 2018 онд 2 хувиас тус, тус хэтрэхгvй байхаар заасан аж. Мєн улсын нийт єрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг 2015 онд 70 хувь, 2016 онд 65 хувь, 2017 онд 60 хувь, 2018 онд 50 хувь, 2019 оны тєсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрvvлэхгvй байхаар єєрчлєлт оруулжээ.

а

Хамгийн хачирхалтай нь манай эрх баригчдын ам, ажил нь алд дэлэм зєрсєєр байгаа. УИХ дахь АН-ын бvлгийн дэд дарга Ш.Тvвдэндорж “Єрийн таазыг энэ удаад нэмэгдvvлэхгvй” гэсэн тайлбар єгч “76 худалч”-ын нэг гэдгээ зарласан бол УИХ дахь бие даагчдын зєвлєлийн гишvvн Ц.Даваасvрэн “2015 онд єрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хvргэхээр эрх баригчид тєсвийн тодотголыг єргєн мэдvvллээ” хэмээн бодит байдлыг зарласан. Тэгвэл Монгол Улсын гадаад єрийн бодит байдал єнєєдєр ямархуу хэмжээнд байгааг Монголбанкнаас гаргасан дараах хэдхэн тоо баримтаас харж болно.

а

Монгол Улсын нийт гадаад єр (Засгийн газар, Монгол банк, Хувийн хэвшил) 19,82 тэрбум ам.долларыг єнєєгийн ханшаар тооцоход 37,2 их наяд тєгрєг дээр дотоодын зээлийн єрийн vлдэгдэл 12,7 их наяд тєгрєгийг нэмж тооцоход Монгол Улсын нийт єрийн хэмжээ 49,9 их наяд тєгрєгт хvрч байгаа нь манай улс гадаад єрийн дарамтанд орсоныг харуулж байгаагаас гадна єрийн сvлжээнд унасаныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газрын гадаад єрийн хэмжээ 2014 оны хvлээгдэж буй гvйцэтгэлээр ДНБ-ий 69,2 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын нийт гадаад єр 19,8 тэрбум ам. долларын хvvний vйлчилгээг барагцаалахын тулд жилд дунджаар 10% гэж авч vзвэл 1,98 тэрбум ам. доллар буюу 2014 оны хvлээгдэж буй ДНБ болох 21,7 их наяд тєгрєгтэй харьцуулахад 17,1 хувь болж байна. Иймд манай улсын эдийн засаг доод тал нь жилд 18 хувиар єсєєгvй тохиолдолд бие даан энэ єрнєєс гарах боломжгvй болж.

а

Хэрвээ жилд дєрвєн тэрбум ам. доллар нийт єрийн vйлчилгээнд, мєн таван тэрбум ам.доллар импортын санхvvжилтэнд шаардлагатай гэж vзвэл манай улсад эдийн засгаа тогтвортой байлгахын тулд жилд доод тал нь есєн тэрбум ам.доллар шаардлагатай юм байна. Харин 2014 оны экспортын нийт орлого 5-5,5 тэрбум ам.доллар болохоор байгаа ба зєрvvг нь бид гадаадын хєрєнгє оруулалт, зээл, тусламж, гадаадад амьдардаг иргэдийнхээ урсгал шилжvvлэг болон валютын нєєц зэргээр санхvvжvvлэх шаардлагатай тулгарчээ. Хэрвээ vvнийг санхvvжvvлж эс чадвал, цаашид валютын нєєц дуусч манай эдийн засагт нvvрлээд байгаа єрийн хямралыг эхлvvлэх нь гарцаагvй. Мєн гадаад валютын албан нєєц эрс буурсан нь олон улсын vнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг B1 тvвшнээс B2 болгон бууруулах нэг шалтгаан болжээ. Зээлжих зэрэглэл буурсан нь дэлхий нийтэд Монгол Улс гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн тєлєлтийг хийж чадахгvй эрсдэл vvсч байгаа дохио єгч байгаа ба дахин Олон улсын санхvvгийн зах зээл дээрээс зээл авахыг хvсвэл єндєр vнэтэй, тохиромжгvй нєхцєлтэйгээр зээл авах байдалд оруулаад байгаа аж. Монгол Улсын засгийн газар єнєєдрийн байдлаар ойрын 10 жилд нэгдсэн тєсвийн зарлагынхаа 8-10 орчим хувийг зээлийн vйлчилгээнд тєлєхєєр болж байгаа.Иймд тєсвийн орлогоо жил бvр наймаас дээш хувиар єсгєх шаардлагатай.

а

Дээрхээс харахад нийт зээлийн vйлчилгээ нь Хєгжлийн банкны зээл болон Чингис бондыг эргэн тєлєх 2017 болон 2018 онуудад тєсєвт єндєр дарамт vзvvлэх нь тодорхой. Энэ бvхнээс дvгнэлт хийвэл Монгол Улс ойрын дєрвєн жилд Хєгжлийн банк, “Чингис”, “Самурай” бондын эргэн тєлєлтийн дарамтад орох гэж байхад манай дээдсvvд дахин нэг тэрбум ам. долларын єр тавихаар улайрч, товчхондоо улсаараа Грекийн араас орж хоёр гараа єргєн дампуурах зам руу гулсаж эхэллээ.

а

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altannavch:
ард иргэдээс хамаарах юм байгаа юм уу? явж явж улс дотроо сайхан алхадаг соёлтой боолууд болж хувирч байгаан биш биз !!!!
2015-01-09
иргэн:
монголын нэрийг бариж газар нутагыг маана барцаанд тавиж авсан энэ мөнгө яасан бэ гэвэл хэдхэн тооны хүмүүс аваад буцаагаад гадаадийн обшор гэх хулгайн банканд хувийн өмч болгоод хадгалуулсан нь харамсалтай хэрвээ монгол газар нутгаа харийнханд алдвал өөрсдөө гадаадад гараж сайхан амидрах нүхээ малтаж байна гэхэд болно
2015-01-08
иргэн:
уих дахь ан-ын бvлгийн дэд дарга ш.тvвдэндорж гацаж түгдчисэн, хоолойгоос засч эг маг хийсэн хүний яриа нэг л итгэл муутай санагддаг
2015-01-08
иргэн:
оюутолгойн 36 хувиа төлөх гэж авсан зээлийнхээ төлбөрт монголчууд бид өдөрт, сард, улиралд, жилд хэдэн төгрөг төлдөг вэ. үүнийг мэдмээр байна. чингэс бонд бол ямар ч байсан зам, барилга байшин, жижиг, дунд үйлдвэрлэл, цахилгаан,дулааны станц болж монголд үлдсэн.
2015-01-08
болд:
энэ хэдэн бацаанууд ман ын хулгайчууд шиг монгол улсаар минь тоглоод дууслаа
2015-01-07
zochin:
odoo l ene zasgin gazrig unagahgui bol saihan bilegin helsen muu eor nuurlene shuu
2015-01-07
mgls:
mongold erunhiilugchiin zasag l taariishdee hagas diktaturtai changahan garaar yavuul bid hugjinuu zaaval ene uls ornoos 76 hun idej uuj huivaldaj luibardaj baih yamr *rdlaga bainaa putin yimuu naxarbaev shig neg l hunf har baihaf bid bosood l iriishdee tuuhii ed neft geed bidend bugd b.a daanch ene 76 luivarcjod huivaldchaad neg ch uildver bariulahgui baishdee
2015-01-07
zochin:
yagaad manai mongolchuud ør zeelgui amidarch chaddaggui bna yagaad !!!!!
2015-01-07
зочин:
цомотгол хийгээд зээлийн дарамтнаас ангижрая бид бушуухан халаад цомоготгоод нэг тийш шиидээд огвол энэ ажилаа хаяад содонгос явж ажилаад доллор олоод ирнэ даанч дутуу алсан могой шиг байлгаад байна
2015-01-07
цэнхэр :
ингэж улс ч биш юу ч биш байснаас дампуурлаа зарласан нь шулуухан даа. ямар ч хүн засгийн эрхэнд гараад өөдлөхгүй нь, энэ монгол гэдэг улс ч биш, юу ч биш газар. ер нь ард түмний дотор эх орноо боддог, шударга үнэнч хүн бгаа юм уу? төр засгийн удирдагчид нь ард түмэнтэйгээ яг адилхан. саяхан жаахан хэмнэлт хийе гэхэд яаж боож үхэх гэж орилцгоож бна вэ?
2015-01-07
irgen:
алтан хуягийн эхнэр хумсаа засуулах гэж сингапур нисдэг гэж ярьж байна энэ ү
2015-01-07
иргэн:
алтанхуягаас төсвийн мөнгийг нэхэмжилээчээ .ажлаа өгөөд их тэнгэрээс нүүхдээ 7 тэрбумын хаус аваад орж байна гэж үнэн үү
2015-01-07
zochin:
алтанхуягтай тэрний засгийн газартай хариуцлагаа тооцо л доо. тэгээд биднийг зовоогоочээ. яагаад биднийг ингэж хүнд байдалд оруулаад байгаа юм бэ. бид нар эргүү балай хүмүүс биш шүү
2015-01-07
uheruudee :
gantshan gerlen dohionii ulzvar zamiig shinechlehdee 2 terbum sham tugruguur hiideg . iim hund ued hogoo 7 terbuniin uutand hiij asgadag.21 hen nastai ohin arhi uusaar bgaad amia aldah hemjeend hursen jigteihen shudarga shuuhtei iim baidlaa tevcheed bj chaddag uhruudee ali neg tii*e dagaar ortsgoooo ta nar uls udirdaj chadahgui
2015-01-07
baatar:
ofshor danstai gadaadiin gar khol bologsod yuch khiij medne shuu.mongoliig dampuuruulchikhaad gadaadad garaad alga bolno doo.ikh khuraliig an darga udirdaad,televiz,radiog an iin erenkhii nariin bichgiin darga udirdaad shog l yum bolj baina.2016 oni songuuli shudraga bolno gej baikhgui yum baina.
2015-01-07
baatar:
ofshor danstai gadaadiin gar khol bologsod yuch khiij medne shuu.mongoliig dampuuruulchikhaad gadaadad garaad alga bolno doo.ikh khuraliig an darga udirdaad,televiz,radiog an iin erenkhii nariin bichgiin darga udirdaad shog l yum bolj baina.2016 oni songuuli shudraga bolno gej baikhgui yum baina.
2015-01-07
zochin:
bolj
2015-01-07
irgen:
энэ сэдвийг зоригтой хөндөж олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа сэтгүүлчид баярлалаа. нэмж өр тавихыг зөвшөөрөхгүй шүү, иргэд ээ!
2015-01-07
иргэн:
наад муу муухайбалаг чинь угаасаа урд зүгийн тагнуул юм биш үү. улсын нууцаар оролдоод гүйгээд байдаг байсан даг.
2015-01-07
irged:
za za ug khelekh erkh chuluugui bolson ene ueiig kharaal ideesei er ni ene tur zasgiin tolgoid khooson tsetserkhel, lhuviin us khonzon avagch, busdiin gar khilugch, lhutgan uimuulj khelmegduulegchid l uurlechikhsen yum bish uu
2015-01-07
seremjluuleg:
or tavij baigaa nohduudiig dahin songohgui baih heregtei. ta bid gertei suuj bgaad hun bur huuhed ch bas 3000000 togrognii ortei bolson bna shuu
2015-01-07
irgen:
ih hurliin gishuud buh horongoo ul*a handvilchaacheeee tertei tergui aimaar bayjsiim chine.ta nar oorsdoo uls orniig iim bolgoson biz dee.
2015-01-07
ariuna:
niitlel bichigvh neree taviachee
2015-01-07
hhhh:
ug n 76 gishvvdiin horongo manai ulsiig hyamralaas gargaad zogsohgvi deeshlvvvleh yum baigaa yum.
2015-01-07
бббббббб:
өр нэмэхийг иргэд бид зөвшөөрөхгүй.
2015-01-07
зочин:
төр удирдаж байгаа хүмүүс төрийн мөнгийг буруу зөрүү зарцуулах, идэж ууснаас болоод төрийн авдар хоосорсонд төрийн түшээд ичмээр юмаа.
2015-01-07
zochin:
manai toriin alban xaagchid ex oronch setgeltei, ard tumnee boddog uxaantai uls sh dee. tiim boloxoor ted oron too tsomgotgox, ursgal zardlaa bagasgaxad uxamsartaigaar oilgoj xuleen avax baixaa. tegeed mongolchuud bid tedniixee uxaalga tevcheer, ex oronch setgeliin xucheer xyamraliig xyamdxaan davchixna shuu dee. tiim er zorgiig toriin alban xaagchdaasaa l xusex uldej b.a doo mulguu ard tumnees ni.
2015-01-07