Дүрвэгсдэд тусламж үзүүлэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас зугтаж, нийслэл Багдадаас холгүй байрлах Санжир ууланд байршиж буй дүрвэгсдэд АНУ-ын Засгийн газар тусламж үзүүлжээ. НҮБ тус ууланд 20-30 мянган дүрвэгсдэд байгаа гэжээ. Тусламжийн багийнхан аюулгүй байдлын үүднээс дүрвэгсдэд агаараас тусламж үзүүлсэн байна. Цагаан ордноос мэдээлснээр 1.5 сая ам.долларын өртөг бүхий тусламжийн барааг Иракт хүргэсэн гэжээ.

1

“Улаан Загалмай” нийгэмлэгийн төлөөлөгч Эдвард Жосеф “Санжир ууланд байршаад буй иргэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. Хэт даврагчид дуртай үедээ тус ууланд очиж, охид, бүсгүйчүүдийг хулгайлж буй. Олон улс Иракийн дүрвэгсдэд анхаарлаа хандуулж, тусламж үзүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Олон улсын Хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр “Хэт даврагчид өнгөрсөн он Санжир ууланд бүгээд буй 1000 орчим иргэний аминд хүрч, 260 эмэгтэй, 169 хүүхэд хулгайлсан” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ