Кибер халдлагатай хойдууд хамааралгүй
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын тагнуулын ажилчдын тухай өгүүлэх “Sony picture” компанийн бүтээл “Ярилцлага” кино өнөөдрөөс эхэлж, Америкийн томоохон хотуудын кино театруудаар гарна гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн оны хамгийн их анхаарал татсан уран бүтээлээр “Ярилцлага” киног нэрлэсэн юм. Энэхүү уран бүтээл дэлгэцнээ гарахаас өмнө “Энхийг сахиулагчид” гэж өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Sony picture” компанийн дотоод сүлжээг хакердсан билээ. Дээрх хэргийг АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын удирдлагууд захиалсан хэмээж, Хөдөлмөрийн намын нөлөө бүхий 10 эрхэмд хориг тавьсан юм.
1
Тэгвэл энэхүү кибер халдлагатай холбоотойгоор “Sony picture” компанийн ерөнхий захирал Казуо Хирай мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Кибер халдлагатай хойдууд хамааралгүй. “Sony”-ийн ажилчид ч энэхүү кибер халдлагын цаана байгааг үгүйсгэхгүй. АНУ-ын Засгийн газрын гэнэтийн мэдэгдэл гэнэтийнх байлаа” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ