Хэт даврагчдын тоог гаргаад тулалдах нь зөв
Пентагоны хэвлэл мэдээллийн албаны дарга, адмирал Жон Кирбу мэдэгдэл хийх үеэрээ “Иракийн хэт даврагчдын тоог нарийвчлан гаргасныхаа дараа тулалдах нь зөв. Тагнуулын мэдээгээр нийслэл Багдадын хил орчимд 4-5 мянган хэт даврагч байгаа бол Мосул хотноо 10-15 мянган хэт даврагч идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Кобане хот болон Сирийн Дамаскт хэдэн хэт даврагч байгааг тогтооход бэрхшээлтэй байна” гэж хэлжээ.
1
“АНУ гэлтгүй олон улс хэт даврагчдыг ялахын тулд эхний ээлжинд тэдний тоог гаргах хэрэгтэй. Хэт даврагчдын тоог гаргасны дараа хэр хэмжээний зэр зэвсэгтэйг тогтооход илүү хялбар болно. Хэт даврагчдын эсрэг агаараас тулалдах нь учир дутагдалтай. Пентагоны удирдлагууд Ерөнхийлөгч Обамад хэт даврагчдыг эсрэг тулалдах шинэ стратегийг төлөвлөгөөг танилцуулаад буй. Энэхүү төлөвлөгөөнд Иракт явган цэргээ оруулах хүртэл багтсан” гэж адмирал ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэт даврагчдын эсрэг зөвхөн агаараас нь тулалдана гэж мэдэгдсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ