Сургуулиуд 456 лабораторитой боллоо

img

Хот, хөдөөгийн 228 сургууль хими, физикийн 456 лабораторитой болжээ. Энэ талаар БСШУ-ны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Манай яам өнгөрсөн хугацаанд сурагчдын сурах орчинг сайжруулах зорилгоор хэд хэдэн төсөл, төлөвлөгөө боловсруулж, шинэчлэл хийлээ. Тухайлбал, салбарын сайд Л.Гантөмөрийн санаачлагаар хот, хөдөөгийн 228 сургуульд хими, физикийн 456 лаборатори олголоо. Уг лабораторид 70 төрлийн туршилт хийх боломжтой иж бүрдэл багаж, төхөөрөмжтэй. Мөн багш сурагчдын туршилтын долоон ширээтэй. ЕБС-ууд лабораторитой болсноор хүүхдүүд өөрсдөө гараараа барьж, хичээлдээ оролцож, өөрсдөө туршингаа суралцана гэсэн үг юм” гэв.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөдөө:
үнэхээр хөдөөний сургуулиудад өгсөн юм уу. төвийн сургуулиудад л өгөх юм аа. хөдөө алслагдсан сумдад өгөх хэрэгтэй байна. хөдөө нэрийн дор аймгийн төвийн сургуулиудад өгөх хэрэггүй. уб болон аймгийн төвийн сургуулиуд байгаа. хөдөөний сургуулиудад туршилт хийх хуруу шил ч байхгүй байна шүү дээ
2015-01-07