Ч.Цэвээнпүрэв харгис тулаанчийн дүр бүтээнэ
Мэргэжлийн боксын Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв кино урлагт хүч үзэхээр болжээ. Тэрбээр тун удахгүй Шаолины сүмийн 34 дэх үеийн мастеруудын нэг гэгддэг Янзи Шитэй хамтран “Төмөр лам” нэртэй кинонд тоглохоор болсон байна. Уг кинонд кунфугийн тулааны тухай гарах бөгөөд Ч.Цэвээнпүрэв тулалдсан хүмүүсээ хүндээр бэртээдэг харгис монгол тулаанч Рой гэгчийн дүрийг бүтээх юм байна.
1
Киноны продюсер Жейсон Нин Као тус киног 100 хувь кунфу харуулсан бүтээл болно хэмээн онцлоод байгаа аж.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ