Купер, Тэйлор нар болзох болжээ

img

“Шарталт”, “Америк маягийн дээрэм” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин 40 настай Брэдли Купер саяхнаас кантри дуучин 25 настай Тэйлор Свифттэй болзох болжээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр “Өглөөний мэнд америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Жүжигчин залуу “Тэйлор надад таалагдаад 4-5 жил өнгөрч байна. Тэр бүсгүйн гайхалтай төрх намайг ухаан балартуулдаг” гэж хэлжээ.

1

Тэйлорыг “One Direction” хамтлагийн дуучин Харритэй өнгөрсөн оны сүүлээр эргэн нийлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Дуучин бүсгүй дээрх мэдээллийг албан ёсоор батлаагүй ч Брэдли Куперийн мэдэгдлийн дараа твиттертээ “Надад эр хүний халамж, анхаарал хэрэгтэй байна” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fyfds:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир, мажестик, азхур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-01-07