Рианна уучлалт гуйв

img

Дуучин Рианна өнгөрсөн амралтын өдөр Вашингтон хотноо фэнүүдтэйгээ уулзах байсан ч ирээгүй юм. Дуучны хэвлэлийн төлөөлөгч Софи хэлэхдээ “Рианнагийн аав өнгөрсөн учир ирж амжсангүй. Тэрбээр сэтгэлээр их унасан байгаа” гэсэн билээ. “TMZ” сайт “Рианна фэнүүдээсээ ичээч” гэх мэдээг гаргасан юм. Түүний эцэг амьд бөгөөд харин Рианнагийн стилист Юсоф Уилламс таалал төгсчээ. Тэрээр Барбадост ихээхэн алдаршсан үсчин байсан бөгөөд 2007 оноос эхлэн Рианнатай хамтран ажиллах болсон байна.

1

Рианна “Хэвлэлийн төлөөлөгч минь бага зэрэг алдаатай мэдээлэл хийжээ. Өмнөөс нь уучлалт гуйя. Юсоф Уилламс миний хувьд аав шиг минь хүн байсан юм. Зүрх минь шаналж байна. Би тэр хүний буянаар гоо сайхныг мэдэрч, ойлгосон” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ