Хүний амиар “тоглосон” цанын баазтай хариуцлага ярих уу
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байрлах Янзага зуслангийн эзэмшлийн талбайд чаргаар гулгаж байсан 15 настай хүү, 60 настай эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Гэхдээ бид энд тоглож, наадаж явахдаа санамсаргүйгээр осол гаргасан хүү, гулгаж буй хүмүүсийн замд явж байгаад золгүй осолд өртсөн хохирогчийн хэнд нь ч буруу өгч, “яллах” гэсэнгүй.
б
Олон нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулж буй атлаа тэдний аюулгүй байдлыг хангах тухай огтхон ч бодоогүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, журам гэж үгүй үйлчилгээний байгууллагатай хариуцлага ярихыг хүслээ.
ө
Аливаа дүүрэг, хороонд үйлчилгээ явуулахдаа холбогдох газраас нь зөвшөөрөл авдаг журамтай баймаар. Гэтэл нийслэлийн СБД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, иргэдэд чарга түрээслүүлэн, өөрийн эзэмшил талбайдаа цанын баазтай төстэй үйл ажиллагаа явуулж буй Янзага зусланд албан ёсны зөвшөөрөл бий болов уу. Энэ тухай дус дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсээс тодруулахад “Дүүрэгт үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл авах бус манай хэлтэстэй албан ёсны гэрээ байгуулах ёстой байдаг юм. Гэхдээ Янзага зуслан нь цанын баазын үйл ажиллагаа явуулна гэсэн гэрээ байгуулаагүй” гэдэг хариултыг өгсөн.
б
Бид СБД-ийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ш.Батдоржтой холбогдсон юм. Тэрбээр “Янзага” зуслан руу гадны хүн нэвтрэх боломжгүй хаалттай, харуул хамгаалалттай газар байж байгаад үйл ажиллагаа нь саяхнаас эхэлж байна. Өмнө нь мэргэжлийн хяналтын газраас уг зусланг хаах шаардлага хүргүүлж байсан” гэж ярьсан.
б
Өөр эх сурвалжийн хэлснээр Янзага зуслан нь жил бүрийн өвөл цанын баазын үйл ажиллагаа явуулдаг. Аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйн улмаас хүмүүс бэртэж гэмтэх, бүр хүний амь эрсдсэн тохиолдол гарч байжээ. Үүнтэй холбоотой зарим хэрэг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа, мэргэжлийн хяналтын байгууллага ч мөн үүнийг мэдэж буй гэсэн.
ө
Харин СБД-ийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй холбогдоход “Өнгөрсөн хоёр жилийн байдлаар Янзага зуслангийн цанын баазтай холбоотой гомдол ирээгүй. Бид иргэдээс гомдол гарсан тохиолдолд шалгадаг. Тус хорооны Засаг захиргааны байгууллагад хорооны нутаг дэвсгэрт ажиллаж буй аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллах тухай сэрэмжлүүлэг хүргүүлсэн” гэлээ.
б
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Янзага зуслангийн цанын баазын үйл ажиллагааг 2009 онд нэг удаа шалгасан, түүнээс хойш хяналт хийгдээгүй аж. Учир нь энэ шалгалтыг хийх ёстой Аялал жуулчлалын улсын байцаагч НМХГ-т байддаггүй гэнэ. Гэхдээ гомдол ирсэн бол шалгана гэж албаны эх сурвалж ярьж байна.
б
Эрүүл агаарт гарч, цана чаргаар гулгаж, амралт чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс “Скай ресорт”, “Хандгайт”-ыг зорьдог. Ихэнх нь үнэ хямдтайгаар нь Хандгайтыг сонгодог. Гэхдээ тэнд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс, тэдний мөнгийг хураахаас өөрөөр тэдэнд анхаарал хандуулдаггүйгээс хүн бэртэж гэмтэх нь энгийн үзэгдэл болж. Хүний амь нас хохирч, хүүхдийн амьдралд арилашгүй хар толбо үлдэж байна.
б
Гулгагчдыг бусдаас тусгаарласан зурвас, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, аюулгүй ажиллагаа тэг заасан энд дахиад ийм явдал давтагдахгүй гэх баталгаа үгүй. Жил бүрийн өвөл цанын баазад очиж гулгаж байгаад хөл, гараа хугалсан, бэртэж гэмтсэн тухай яригдаад л өнгөрдөг.
б
Хууль, дүрмийг умартаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй “Янзага” зуслангаас эхлээд хүний амь нас, эрүүл мэндээр “тоглосон” цанын баазуудтай холбогдох газрууд зохих хариуцлагыг ярих цаг болжээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ