Сурагчид цагаан сараар амрахгүй
2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын сурагчдын амралтын хувиар гарчээ.
Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
I-V ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 01-нийг дуустал 3 долоо хоног;
VI-IХ ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 1 дүгээр сарын 25-ныг дуустал 2 долоо хоног;
Х-ХII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 18-ныг дуустал 1 долоо хоног тус тус амарна.
Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
I-V дугаар ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ныг дуустал 3 долоо хоног,
VI-IХ ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ныг дуустал 2 долоо хоног,
Х-ХII ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ