Эболагийн эсрэг вакцин туршжээ
Баруун Африкийн орнуудад тархаад буй эбола вирусыг зогсоохын тулд Оксфордын
их сургуулийн эрдэмтэд “NH” гэх вакциныг туршиж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэхүү вакциныг эхний ээлжинд халдваргүй 72 хүнд туршсан байна. Вакцин хүний
биед ямар нэгэн харшил өгөхгүй байгааг эрдэмтэд баталж, ДЭМБ-ын судалгааны
хэсэг рүү тайлангаа явуулжээ. ДЭМБ-ын удирдлагууд энэхүү вакциныг өвчтэй хүнд турших
зөвшөөрөл олговол Баруун Африк руу илгээх юм. Тус вакциныг үйлдвэрлэх эрхийг “Johnson and Johnson” компанийн Жанссен Лаборатори эзэмшиж буй.
Өнөөдрийн байдлаар халдвартын голомтод Канад эмч нарын гарган авсан “Замак”
бэлдмэл болон АНУ, Их Британийн эмч нарын хамтран гаргаж авсан “Эбола” гэх бэлдмэлийг өвчинтөн дээр туршиж
буй.
ДЭМБ-аас мэдээлснээр “Замак” бэлдмэлийн 21 хоногийн турш хэрэглэсэн 45
өвчтөн бүрэн эдгэрсэн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ