Йемений нийслэлд халдлага болжээ
Йемений нийслэл Санаа хотноо гэмт этгээд автомашин дэлбэлж, халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү халдлагын үеэр 13 хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Гэмт этгээдийг ямар нэгэн шашны бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн эрэн сурвалжилж эхэлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гэмт этгээд 20 орчим насны эрэгтэй, нүүрээ хар алчуураар халхалж, “Бурхан минь таны хүслийг биелүүллээ” хэмээн хашгирсан гэжээ.
х
Тус улсын Ерөнхийлөгч Али Абдулла Салехаги дээрх халдлагын дараа нийслэл хотноо хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Харим” хэмээх зэвсэгт бүлэглэл Санаа хотноо дараалсан халдлага үйлдэж, 20 гаруй хүний аминд хүрсэн юм.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ