Дэд сайд спортын салбартай танилцжээ

img

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар яамны харьяа “Спортын бэлтгэлийн төв”/Спортын төв ордон/, “Буянт-Ухаа” спортын ордон, “Техник спортын төв”-д ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцаж байна. Мөн ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан болон холбогдох албаны хүмүүс хамт ажиллалаа. Тэд 11.00 цагт Б.Наранбаатар даргатай Спортын бэлтгэлийн төвийн удирдлага хамт олонтой уулзаж, төвийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Спортын бэлтгэлийн төв нь Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үндэсний шигшээ баг, спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг эрдэм шинжилгээ, анагаах ухааны үндсэн дээр хангах, хяналт тавих, судалгаа явуулах, тэмцээн, уралдаан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажил, үйлчилгээ эрхэлдэг улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг төсвийн байгууллага юм.

ө

Тус төв нь Захиргаа санхүүгийн алба, Биеийн тамир, спортын алба, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ судалгааны алба, Спортын төв ордны алба, нийт 66 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг салбарын дэд сайдад танилцуулав. Түүнчлэн алба бүр өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид төрөөс анхаарах ямар асуудал байгааг дэлгэсэн юм. Үйл ажиллагаатай танилцах үеэр тус төвийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн бэлтгэлийн заалны байдал ихэд анхаарал татаж байв. Учир нь чөлөөт бөхийн бэлтгэлийн заалууд өргөтгөлийн барилгад байрладаг бөгөөд дулааны шугам сүлжээ нь доголдолтой байдгаас хүйтэн сэрүүн хүнд нөхцөлд тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. Төвийн удирдлага, хамт олноос олон санал, хүсэлтийг хэлж байсан. Тодруулбал тамирчдыг эрүүл байлгах, олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл, зориулалтын бэлтгэлийн хэрэглэл/ялангуяа гимнастикийн тамирчдад/, багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн анхаарал татсан, цаашид шийдвэрлэх асуудал болохыг онцолж байв.

alt

alt

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар хэлэхдээ 2015 онд олимпын эрхийн төлөөх чухал тэмцээнүүд болох бөгөөд хариуцлагатай жил ирж байна, үүний сацуу Нийтийн биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч ажиллана гэдгийг онцлон хэлсэн. Спортын бэлтгэлийн төвөөс 2015 онд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ хэмээн мэдээллээ. Мөн энэ онд хүүхдийн спортын 5 дугаар наадам болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ