Кафены хохирлыг барагдуулна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр исламын шашинтан Ман Харон
Монис гэгч Австралийн Сидней хотын Мартин Плейс дүүрэгт байрлах “Lind” гэх кафег 16 цагийн турш барьцаалсан билээ. Цагдаагийнхан
барьцааны иргэдийг суллах үеэр гэмт этгээд болон тус кафены зохион байгуулагч Тори
Жонсон, өмгөөлөгч Катрина Давсон нар амиа алдсан юм. Тус кафед нийт 17 хүн байжээ.
Гэмт этгээд кафег барьцаалах үедээ бүх аяга таваг,
ширээ сандал зэргийг эвдэлж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Австралийн
хэвлэлүүдийн дамжуулж буйгаар тус кафе өнөөдрийг хүртэл хаалгаа барьсан хэвээр
байгаа гэв.
Тус улсын Ерөнхий сайд Тони Эббот өчигдөр
мэдэгдэхдээ “Их хэмжээний хохирол амссан “Lind” кафег сэргээн засварлахад шаардлагатай мөнгийг улсаас гаргах болно”
гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ