Жанцанноровын хүү урлагийн залуусыг тэргүүлнэ
Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвидаг залуучуудын дуу хоолой болж ажилладаг “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны сонгожээ. Ерөнхийлөгчөөр Монголын нэрт хөгжмийн зохиолч Жанцанноровын хүү Дамдинцэрэн сонгогдсон байна.
Тус холбоо нь 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард Монголын урлагийн залуучуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ олон арван ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Ж.Дамдинцэрэн төгөлдөр хуурч, хөгжмийн онолын багш, "Гэр" Монголын маркетингийн агентлагийн захирал, “Жанцанноров сан”-гийн тэргүүн, “JCI Монгол” байгууллагын 2014 оны ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол модел агентлаг”-ийн загвар өмсөгч, “Global Shaper” нийгэмлэгийн гишүүн зэрэг сонгуульт ажилтай. Тэрбээр Япон улсын 126 жилийн түүхтэй Токиогийн Урлагийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ