Б.Бат-Өлзийг шүүнэ
Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатай алсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй шүүгдэгч Б.Бат-Өлзийд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хуралдааны танхимд болно.
ө
Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүхэд ирүүлжээ. Тус зүйл ангид "өс хонзонгоор хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
ө
Хэргийг сануулахад, шүүгдэгч Б.Бат-Өлзий нь өнгөрөгч оны есдүгээр сард хамтран амьдарч байсан бүсгүй 19 настай С-ийн амь насыг хохироогоод, Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн цооногт булсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж байсан.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ