Парист зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ
Францын нийслэл Парис хотод өчигдөр 11.00 цагийн үед “Hebdo” сэтгүүлийн оффис руу зэвсэглэсэн хоёр этгээд нэвтэрч халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээдүүд 12 хүний аминд хүрч, есөн хүнийг гэмтээсэн тухай Парисын цагдаагийн газраас мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Хяналтын камерт бичигдснээр гэмт этгээдүүд “AK-47” буугаар зэвсэглэсэн байжээ. Тэд халдлага үйлдэхээсээ өмнө “Аллаху Акбар” хэмээн хашгирсан гэж гэрчүүд ярьжээ. Халдлага үйлдсэн гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаасан байна. Парис даяар цагдаа нар онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон гэнэ. Дээрх халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ард түмнээ сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ