Өнөөдөр болох үйл явдлын тойм
Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд
09:00 цагт Улсын онцгой комиссын хуралтай.
б
ШУА-ийн байранд /СТӨ Б корпус 3 давхарт/
09:00-13:00 цагт ШУА-ийн 2014 оны тайланг хэлэлцэнэ.
ө
ТОСК-д
11:00 цагт БХБ-ын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн ажил байдалтай танилцана.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдыг шинэ Засгийн газар хүлээн зөвшөөрөх үү, энэ онд чөлөөт бүсийнхэн ямар байдалд ороод байгаа талаар мэдээлэл өгнө.
б
МН мэдээллийн төвд
11.00 цагт Монголын оюутны холбооноос үндэсний тэтгэлэг 70 мянгын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
б
Нийслэлийн иргэний танхимд
12:00 цагт Монголын Сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. Лавлах утас: 330948, 99841725, 99991706
б
Хятадын соёлын төвд /"Сentral tower"-ийн 7-н давхарт/
14:00 цагт Соёлын яам татан буугдаагүй байхад хэрэгжиж байсан төслийн үр дүнг танилцуулж "Хятадын соёлын түүх" номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно. Нээлтэд Хятадын элчин сайд Ван Шао Лун , Соёлын дэд сайд асан М.Түмэнжаргал, МУИС-ийн эрдэмтэн багш нар оролцоно.
б
Хангарьд ордонд
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн төсөл, Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын уулзалт хийх тухай журмын төсөл, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай, Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэнэ. 91040607
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ