Зээл ард тvмнээс нvvрээ буруулж эхэллээ

img

Найман хувийн хvvтэй ипотекийн зээл ард тvмнээс нvvрээ буруулж эхэллээ

k

Өнөөдөрийн гол сэдэв нөгөө л нэг байрны асуудал. Ингэж хэлэхийн учир нь өдөр ирэх тусам ипотекийн найман хувийн хvvтэй зээл иргэдээс нvvрээ буруулан холдсоор байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Товчхондоо байртай болох гэсэн иргэдийн мөрөөдөл улам бvр замхарч байгаа бололтой. Учир нь найман хувийн ипотекийн зээлийн ерөнхий журамд орсон заалтууд иргэдийг бухимдуулж эхлээд байна. Уг зээлд хамрагдахын тулд 30 хувийг нь урьдчилан төлөөд vлдсэнийг нь 20 хvртэлх жилд төлж дуусгана, Зээл хvсэгч иргэн банк, санхvvгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргvй зээлийн өргvй байх, зургаан хувийн хvvтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаагvй байх зэрэг шаардлагыг Засгийн газраас гаргасан Ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан. Журамд “Банк ипотекийн зээлийн барьцаа болж буй орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар vvргийн гvйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй” гэсэн заалт бий. Тиймээс арилжааны банкууд найман хувийн зээл хvссэн иргэдэд зээлийнхээ шалгуурыг өөрчилснөөс болж зээлдэгчдэд тавих нөхцөлөө өөрчлөх бvрэн боломж бvрдчихээд байгаа юм. Засгийн газрын гаргасан дvрэм журам дээр нь арилжааны банкууд тоглолт хийж зээлийнхээ шалгуурыг улам өндөр болгосоор байна. Энэ талаар ч иргэд хангалттай мэдээлж байгаа. Тухайлбал, зарим нэг нэр бvхий банкууд орон сууцны ипотекийн санхvvжилтийн журамд заасан шаардлагыг хэрэгжvvлж өнгөрсөн сараас эхэлж зээл хvсэгчдэд нэмэлт шаардлага тавьж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, байр авахыг хvссэн vндсэн зээлдэгч тэтгэвэрт гарахаас өмнө орон сууцны зээлээ төлж дуусах нөхцөл багтсан гэнэ.

g

Харин vндсэн зээлдэгчийн хамтран зээл хvсэгч нь тухайн банкны дансаар цалингаа заавал авдаг байх. Мөн бизнес эрхэлдэг бол зээлийн төлбөр хийх орлого нь сvvлийн гурван сарын хугцаанд заавал ч vгvй тухайн банкны дансаар дамжиж гvйлгээ хийсэн байх ёстой гэсэн нөхцлийг тавиад байгаа юм байна. Энэ талаар ч Монголбанкныхан“ Найман хувийн хvvтэй зээлийн асуудал дээр банкууд өөрсдийнхөө шалгуураа өндөрсгөхийг vгvйсгэхгvй” гэж мэдэгдсэн аж. Тиймээс л зарим нэг арилжааны банкууд энэхvv зээлийн журам дээр тоглолт хийж байртай болох гэсэн иргэдийн хvсэл мөрөөдлийг мохоож зээлийнхээ шалгуурыг өндөрсгөсөн нь энэ аж. Харин Төрийн гэх тодотголтой “Төрийн банк” Засгийн газраас баталсан журмын дагуу зээлийн шалгуур хангасан бvхий л хvнд зээл олгож буй аж. Тэгэхээр тус банк бусад арилжаны банкууд шиг зээлийн шалгуурт ямар нэгэн шалгуур тавилгvйгээр олгож байгаа гэсэн vг.

h

Хэд, хэдэн арилжааны банкаар орж зээлийн шалгуур ямар байгаа тухай асуухад бидний асуултад хариулт өгөх хvн олдохгvй байсан юм. Харин иргэдийн ярьж буйгаар “Худалдаа хөгжлийн банк”, зэрэг нэр бvхий банкууд бусдаасаа арай илv өндөр шалгуур тавьсан тухай хэлж байсан. Бид энэ талаар асуухыг хvссэн ч татгалзсан хариу өгсөн юм. Ийм учраас төр нь ард тvмнээрээ тохуурхаж эхэллээ. Уг нь анх энэхvv ипотекийн зээлийг бvхий л хvнд зориулсан зээл гэж гаргаж ирсэн. Иргэд ч энэ талаар найман хувийн хvvтэй зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулж болдоггvй юм болов уу, зээлд хамрагдах гэхээр цөөхөн жил ажиллаж хөдөлмөрлөсөн залууст хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө байхгvй байна шvv дээ гэж хэлж байсан. Жишээ нь хамгийн хямд vнэтэй гэгдэж байгаа “Буянт-Ухаа” хорооллоос 35 м.кв талбайтай ганц өрөө байр авъя гэж бодоход урьдчилгаа төлбөрт 13 сая орчим төгрөг төлнө гэсэн vг. Өөрөөр хэлбэл зорилтот бvлгийхэнд зориулсан, “Буянт-Ухаа”-д захиалга авах журамд тусгаснаар бол 35-аас доош насны гэр бvлийг залуу гэр бvлд тооцно гэсэн байна. 35 настай хvмvvсээр жишээ авая л даа. Эдгээр насны залуус их дээд сургуулиа төгсөөд 10 жил ч хvрэхгvй шахам ажил эрхэлсэн байх жишээтэй. Энэ хугацаанд тэд 13 сая төгрөг хурааж хуримтлуулна гэдэг ёстой зангууны vлгэр. Эцэг, эх ах дvv хамаатан саднаасаа цуглуулан байж дээр мөнгийг босгох нь ойлгомжтой. Тэгэхээр энэхvv ипотекийн зээл нь зорилтот бvлгийнхэнд зориулагдаагvй гэдэг нь харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө муутай хvмvvст энэ зээл хvртээлгvй гэсэн vг.

h

Хатуухан хэлэхэд Шинэчлэлийн засгийн газраас найман хувийн хvvтэй зээл гаргаж олон хvнийг баярлуулсан шигээ байртай болох гэсэн олон хvний . мөрөөдлийг нь vгvй хийчихээд байгаа учраас иргэд төр засагтаа итгэх итгэл нь vгvй болчихоод байна. Монгол Улсын Засгийн газар өмнө нь гурван ч удаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжvvлж байсан. Төрөөс хэрэгжvvлсэн хөтөлбөр бvхэнд хэдхэн барилгын компаниудын захирлууд их мөнгө халааслаж бага дунд орлоготой иргэд хохирч vлдсээр хэдэн жилийн нvvрийг vзэж байна. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэрэгжиж эхэлсэн найман хувийн хvvтэй ипотекийн зээл тараа таниулж ард тvмнээс нvvрээ буруулж эхэллээ.

hg

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mik shuuuhed ogtsgooooyooooo
2015-01-08
hhhh:
8 huviin zeel garch olon hun bairtai bolson ch oron suutznii metr kbadratiin une ussun. une usuh ni hend ashigtai baisan be. une usguh arga hemjee avah ni turiin uureg mun uu.
2015-01-08
дорж:
арилжааны банкууд зээлийн шалгуур өөрчилсөн биш мик-д хамаг учир байгаа.банкууд мик-д зээлийн материалаа тушаах гэж махаа идэж бн. мик арилжааны банкуудад тавих шаардлагаа улам хүчтэй тавьж үүнээс болж банкууд зээл олгох талаар идэвхигүй болсон гэж үзэж бн.
2015-01-08
zochin:
8% zeel hudlaa shuudee mik iinhen oorsdoo hahuuli avaad tanidag huniihee zeeliig gargadag yum bnlee shtee odoo suuldee bur hanshtai bolchihson yum shig bnlee jiriin setgeleere ajilaa hiigeed zeel husch bga irged bol tsaa* l yum bnlee shtee.
2015-01-08
talh:
honogiin hooloo yay gej baihad yun 2 sayiin bair ve tegsenees amerikaas ochood 100 sayd edlen gazartai haus avsan ni deer bizdee ulgeriin umgar shavar tagznuud 100 say davaad onig onig
2015-01-08
1111:
bairnii une denduu unetei ba, buulhag heregtei hun ondor unetei bair avahgui bolj ba daa.
2015-01-08
монгол:
зээлийн журам гаргасан нь харин ч олон хүн байртай болсон, харин даварсан барилгын компаниуд үнээ өсгөж ард иргэдийн зээлийн мөнгөөр бизнес нь өргөжиж байгаа шүү дээ, энэ үнийг л тогтвортой болгож өсгөхгүй талд байхгүй бол арай хэтэрч байнаа, тэгээд 8%-ийн зээл зогсоход барилгын компаниуд дампуурах л байх шүү,
2015-01-08
irgen:
ydaj bhad ene jurmaaa zoolruuleecheeee ymar baliar ym beeee magnai dan ch alga bna daa
2015-01-08
chuham uneng helii:
ariljaanii bankuudiin *rdlaga bi*e. mongoliin ipotekiin korporatsiin *rdlaga. tsaad tald ni zasgiin bodlogo chadkuun bj neeh hudlaa 8 huvi gd zeel olgotson odoo teriigee humih bodlogo ni ene yum.8 huvi avsan hun bur medjaa. mikruu shiljuilne iim yum tiim yum gd bainga nehne. ene mik geech yumand asuudlaa tavij uzeech setguulchee guiya
2015-01-08
budaaa:
mongold bolj bga buh yum budaa boldog shuude tsaashdaach buur budaaa bolno.kkk
2015-01-08
иргэн:
хөрөнгө муутай хүмүүс заавал ийм үнэтэй орон сууцанд орох гэж зүтгэх ямар хэрэг байгаа юм? монголбанк төгрөг хэвлэн триллион триллионоор нь цацсанаас нь болж төгрөгийн ханш одоо яаж унаж байгааг харахгүй байна уу. уул нь засгийн газар төсвөө 1 триллионоор багасгаж байхад хүртэл төгрөгийн ханш улам унасаар байна. эсвэл он шижих мөчид монголбанк олон зуун тэрбум төгрөг засгийн газарт хэвлэн бонд нэрээр өгсөн байж магадгүй.шарилж, утаа, шороо гэсэн гурван улиралтай улаанбаатарт орон сууцны үнэ хэтэрхий өндөр байна.
2015-01-08
иргэн:
зээл олгоход өгөх мөнгө нь байхгүй байхад шалгуур нь өндөр бололгүй яадаг юм. анх банкуудад өгсөн шиг өгөх мөнгө монголбанкинд алга шиг.төрд алга байна. тэгэхээр хүссэн хүсээгүй шалгуур нь өндөр болж л таарна.
2015-01-08
заа больж үз:
заа больж үз арилжааны банкууд буяны байгууллага биш ашигаа бодно баталгаа байх шаардлагатай банк дампуурахгүй байх нь чухал, бэлэнчлэх сэтгэхгүй болон бу*ас тус харсан байдлаасаа бид салах ёстой 35тай байранд орж чадахгүй бол 45тай орохгүй юу
2015-01-08