Л.Эрхэмбаяр АН-ын генсекийн үүргийг гүйцэтгэнэ
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
d
Тус намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг намын дарга ҮЗХ-ны хуралд оруулж хэлэлцүүлэн томилдог байна. Өчигдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг томилсон байна.
d
Л.Эрхэмбаяр өмнө нь УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан юм. Тэрбээр тус намын ҮЗХ-ны хурал хүртэл генсекийн үүргийг гүйцэтгэнэ.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ