Хууль зүйн сайд Элчин сайдтай уулзжээ

img

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх тодорхой ажлын талаар санал солилцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ