Хойд Солонгосын дэд сайд ирж, 142 үхэр ачаад явжээ
Цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр өнгөрөгч сарын 29-ны (2014.12.29)
өдөр Дорнод аймагт Хойд солонгосын ачаа тээврийн онгоц газардсан
гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “2014
оны 12-р сарын 29-нд ИЛ-76
серийн дугаартай ОХУ-ын байлдааны болон ачаа тээврийн зориулалттай том онгоцоор
Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Олон улсын нисэх буудалд газардсан.
Тус онгоцоор Хойд Солонгосын Хөдөө аж ахуйн дэд сайд Ри Су Юнг албаны
хүмүүстэйгээ ирж 142 тооны эр, эм нийлсэн шүдлэн насны үхэр аваад буцсан. Уг
нь 150 үхэр өгч явуулах ёстой байсан. Тэр өдөр нь онгоцны буудалд
үхрээ тууж ирсэн учир зарим нь хөлөрсөн байсан. Тиймээс 8-ыг нь онгоцонд ачаагүй,
үлдээсэн” гэв. Түүнчлэн тэрбээр “Тэдгээр үхрийг Монгол Улс Хойд Солонгост хандив
хэлбэрээр хямд үнээр зарсан. Уг ажлыг зохион байгуулахаас өмнө үхэр нийлүүлэх
тендер зарлаж, тендэрт ялсан Дорнодын нэр бүхий /нэрийг нь хэлэх боломжгүй гэв/
компаниар гүйцэтгүүлсэн. Үхрийг идэш хоол болгох гэж биш үржүүлж,
нутагшуулах зорилгоор яваад явсан. Хойд Солонгост 500 га талбайтай үхэр үржүүлгийн газар байдаг гэсэн” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ