Ханхүү ихэр хүүхдээ танилцуулав
Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II
Албертийн гэргий, гүнж Шарлен өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 12-нд ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Ханхүү ихрүүдээ Габриелла Тереза Мари болон
Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн юм. Тэд
ихрийнхээ зургийг зул сарын баяраар нийтэд ил болгосон билээ. Тэгвэл өчигдөр
ханхүү, гүнж нар ихрүүдээ танилцуулж, хааны ордны тагтан дээр гарч ард
түмэнтэйгээ мэндчилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ихрийг харахын тулд хааны ордны өмнө 10 мянга орчим хүн цугларчээ.Ханхүү ард түмэндээ талархлаа илэрхийлээд “Бурхан Монакогийн ард түмнийг ивээг” гэж хэлжээ.
Цагдаа, хүчнийхэн аюулгүй байдлын үүднээс ордны ойр орчимд харуулд гарч, ихрийг харахаас ирсэн бүх хүнийг зэвсэгтэй эсэхийг шалгажээ. 700 жилийн түүхтэй тус улсад түүхэндээ анх удаа хааны удмын ихэр хүүхэд мэндэлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ