Жек О’Коннелл: Жоли үнэхээр муухай ааштай

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “Unbrokenкиноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жек ОКоннеллийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Дэлхийн II дайнд оролцож явсан, олимпийн холын зайн гүйлтийн тамирчин, уран илтгэгч Луи Зэмперинийн амьдралыг дэлгэн харуулж буй “Unbroken” кино амласан ёсоороо зул сарын баяраар нээлтээ хийлээ?

-Ярилцлагынхаа эхэнд бүх хүнд шинэ оны мэнд хүргэе. Тоглосон уран бүтээл минь хүн бүхэнд таалагдаасай.




-Луи Зэмперини киноны нээлтэд ирсэн үү?

-Үгүй. Луи Зэмперини 97 настай. Тэгэхдээ кино багийнхан урилга явуулсан гэж сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар нээлтийн үеэр ирээгүй гэсэн. Тэр эрхэм нээлтийн үеэр ирсэн бол би бага зэрэг сандрах байсан байх.


-Та түүнтэй уулзаж байсан уу?

-Тиймээ. Уулзаж байсан. 2013 оны эхээр хэд хэдэн удаа уулзаж байсан. Надад ярьсан бүх түүх гайхалтай байсныг хэлэх нь зүйтэй байх. Биеэр туулсан амьдралыг дэлгэцэнд гаргах тун амаргүй даалгавар. Тэр тусмаа Луи Зэмперинийн дүрийг бүтээнэ гэдэг үнэхээр хэцүү байсан. Тэрхүү гайхалтай эр хүний тухай кино бүтээнэ гэдэг хэцүү байх нь мэдээж. Түүний сэтгэл хөдөлгөм амьдралын түүхийг дэлгэцнээ бүтээж байгаа минь нэр төрийн хэрэг. Аливаа зүйлд шантрахгүй байх үлгэр дууриаллыг би Луигаас авдаг.


-Таны сэтгэлд үлдсэн хамгийн гайхалтай дурсамж?

-Энэ эрхмийн амьдрал тэр чигээрээ адал явдал. Түүнийг хорвоод мэндэлсэн өдөр хоёр нар гарсан гэсэн /Инээв/ За за тоглосон юм. Нэг түүх миний сэтгэлээс огтхон ч гардаггүй юм. Тэр бол Луиг 10 нас хүрсний маргаашнаас аав нь өдөрт 10 удаа суран бүсээр ташуурддаг байсан гэсэн. Тэрбээр аавынхаа харгис занг 15 нас хүртлээ ойлгоогүй гэхэд нулимс урсах шахсан. Луи аавынхаа харгис гэмээр үйлдлийг надад тайлбарлахдаа “Аав их ууртай байсан. Аавыг гэрт ороод ирэхэд хүйт даагаад л дүү нар минь шууд л ээжийн ард нуугддаг байсныг тодоос тод санаж байна. Тэрээр ямар ч шалтгаангүйгээр намайг зодоход юу ч хийж чаддаггүй ээжийгээ харах тэрнээс хэцүү, дарамттай санагддаг байлаа. Тэгэхдээ тэрбээр насанд хүрсэн хойноо аавынхаа тэр үйлдлийг ойлгосон гэсэн. Аав нь хатуу харгис нийгэмд хэний ч өмнө амархан бөхийхгүй байлгахын тулд ингэж харгис аашилдаг байсан гэсэн. Тэрбээр ааваасаа их зугтаадаг байсан нь хожим нь гүйлтийн тамирчин болоход нь нөлөөлсөн гэхэд уй гашуу, инээд хоёр зэрэгцсэн шүү.


- “Unbroken” надад үнэхээр таалагдсан?

-Хатуужил хүнийг амжилтад хүргэдэг. Луи Зэмперини 97 настай. Дэлхийн II дайны үеэр Японы хорих лагерьт хоригдож, сүйрсэн онгоцноос амьд гарч 47 хоног аврах завин дээр амьдарч байсан. Энэ бол бодит түүх. Тэрбээр энэ бүх зовлонг даван туулахын тулд христийн шашинд орж, итгэгч болсон гэсэн. Шашин хүнийг анхааралтай болгодог. Миний гэр бүл ч гэсэн итгэгчид. Би багасаа л цуглаанд явдаг байсан. Энэ агуу эрхэмтэй нэг ч гэсэн зүйл адилхан байгаадаа баяртай байна. Шашин хүнд шаналал авчирдаггүй харин ч амар амгалан авчирдаг. Залбирал, мөргөлийн үеэр зүрх, тархи хоёр амар амгаланг олдог.


-Жек О'Коннелл гэх залуу 1936 оны Берлиний олимпод оролцож явсан Луи Зэмперинийн дүрийг хэр чанартай бүтээсэн гэж бодож байна?

-/Инээв/ Хэлж мэдэхгүй байна. Жоли болон Брэдэд таалагдсан. Тэгэхээр гайгүй дүрээ бүтээсэн гэж бодож байна.




-Жоли таныг дүрдээ сайн орсон гэж магтаж байсан?

-Баярлалаа. Киноныхоо гол дүрийг өгсөнд баярлалаа. Таны анхааралд өртөж, өнгөрсөн зууны баатар гэгддэг Луигийн дүрийг өгч, итгэл хүлээлгэсэнд баярлалаа.


-Энэ бүсгүйг олон ч хүн “дайчин” гэж магтдаг. Үүнтэй санал нэгдэх үү?

-Тиймээ. Санал нэгдэж байна. Би Жолитой хамтран ажиллахаасаа өмнө ч түүнийг гайхалтай гэж боддог байсан. Одоо хүртэл гайхалтай гэж бодож байгаа. Жек О’Коннеллийн ирээдүйн мөрөөдөл жүжигчин Анжелина Жолитой хамтран тоглох.


-Таны хүсэл биелэх болтугай. Жоли хэр шаардлагатай нэгэн вэ?

-Баярлалаа. Жоли үнэхээр муухай ааштай. Дэндүү шаардлага өндөртэй. Зураг авалтын талбайг зарим жүжигчин дайны талбартай харьцуулдаг. Харин “Unbroken” киноны зураг авалтын талбай жинхэнэ дайны талбар байсан. Орилоон, хашгираан, цус, нулимс гээд л. Бүх зүйл бодит. Жоли зураг авалт эхлэхээс дуусах хүртэл “генерал” шиг хатуу чанга байсан.





Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ