Оюутнууд тэтгэлгээсээ татгалзлаа
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш оюутнуудад үндэсний болон урамшуулалын тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр МОХ-ноос мэдээлэл хийж, оюутнууд үндэсний тэтгэлгээсэй сайн дураараа татгалзаж байгаагаа илэрхийллээ.
Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа учир МОХ болон 20 гаруй их дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар Үндэсний тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах хэд хэдэн саналыг гаргалаа.
Үүнд:
- Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр
тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчилөн 3.0 голч онооноос дээш
үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох.
Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг
хэмнэх боломжтой.
- Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд
суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг
зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
- Сургалтын байгууллагын чанарын түвшинг
харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
- Энэ үеэр МОХ-ны ерөнхийлөгч,
Д.Батбаяр “Жилд дундажаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон
урамшуулалын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг. Сүүлийн гурван жилд 300
гаруй тэрбум төгрөгийн тэтгэлийг улсаас оюутан бидэнд олгосон. Гэвч улс орны
эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед юутан бид нар “дайран дээр давс
нэмэв” гэгчээр төсөвт дарамт хүндрэл учруулахыг хүсэхгүй байна. Иймд манай
оюутнууд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзах үүднээс дээрх саналыг
Засгийн газарт хүргүүлээд байна. Магадгүй биднийг ийм санаачлага гаргаж байгааг
зарим хүмүүс ямар нэг улс төрийн үйлдэлтэй холбож ойлгох байх. Гэвч бидэнд тийм
бодол санаа байхгүй. Үндэсний болон урамшуулалын тэтгэлэгээс хэмнэсэн
мөнгөөс тодорхой хувийг оюутнуудад чиглэсэн бүтээн байгуулалт, боловсролын
шинэчлэлд зарцуулаасай, эхчүүд, хүүхдүүддээ өгөөсэй гэж хүсэж байгаа” гэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ