Засвартай мисс илгээвэл 10 жилийн хориг тавина

img

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээнд орон орны хамгийн сайхан бүсгүйчүүд оролцож, гоо сайхан болон оюун ухаанаараа өрсөлддөг билээ. Тэгвэл тус тэмцээнд 2008 оноос хойш гоо сайхны хагалгаанд орж хамар, уруул, эрүү, нүд, хөх зэргээ засуулсан бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдөж буйг “Дэлхийн мисс”-ийн холбооноос мэдэгдлээ. “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн гоо бүсгүйчүүд улсдаа зохион байгуулагдсан тэмцээнд ялалт байгуулснаар титмийн төлөө өрсөлдөх эрхтэй болдог юм. Тиймээс “Дэлхийн мисс”-ийн холбоо тэднийг гоо сайхны хагалгаанд орсон уу, үгүй юу гэдгийг нь бүрэн мэдэх боломжгүй гэв. “Бидэнд тэмцээнд оролцох гоо бүсгүйн мэдээлэл ирдэг. Харин гоо сайхны хагалгаанд орсныг бид мэдэх боломж бага” гэсэн байна. Тус холбооны зөвлөл хуралдаж “Дэлхийн мисс” тэмцээнд гоо сайхны хагалгаанд орсон бүсгүйг явуулсан улсын тэмцээнд орох эрхийг 10 жилээр хасахаар болжээ. “Дэлхийн мисс” тэмцээнд жинхэнэ гоо бүсгүйчүүд л өрсөлдөх ёстой” гэж холбооны Ерөнхийлөгч Жулиа Морлеу мэдэгджээ. “Дэлхийн мисс” тэмцээн дууссны дараа хэвлэлүүд гоо бүсгүйчүүдийн өмнө нь авахуулсан зураг, бичлэгүүдийг нийтэд цацаж, шуугиан тарьдаг юм. Холбоонд 2008-2014 оны хооронд зохион байгуулагдсан “Дэлхийн мисс” тэмцээнд оролцсон нийт гоо бүсгүйчүүдээс хагалгаанд орсон байх магадлалтай 100 гаруй бүсгүйн мэдээлэл байгаа гэв. 


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manai odgerel emee gan*h uvuu 2-iig ii*e ilgeevel aluulah yum bna
2015-01-08
kkkkkkkk:
mongol bol modon hamaraaraa aldartai shvvdee .
2015-01-08
kalki:
uzeh hereggui temtseen baina zasah yum bol bugd l saihan shdee
2015-01-08