Путин эмгэнэл илэрхийлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Парист болсон аймшигт халдлагын дараа тус улсын
Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Сүүлийн үед дэлхий даяараа хэт
даврагчид эсвэл шашны бүлэглэлүүдээс болж айдаст автаж байна. Халдлага үйлдсэн
гэмт этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ажилд Парист байрлах Оросын Элчин сайдын яам
хамтран ажиллах болно. Амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Эмгэнэлийг
минь хүлээн авна уу” гэж хэлжээ. Олланд дээрх дуудлагын дараа улс даяар
гашуудал зарлаж, Парист хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан байна. Мөн
Засгийн газрын ордны дээр байрлах Францын төрийн далбааг хагас бөхийлгөжээ.
Цагдаагийнхан халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн хэргийн газраас зугтаахдаа
унаж авсан машиныг олж, хурдны замуудын дэргэд байрлуусан хяналтын камеруудыг
шүүж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ