Дүрвэгсэд аюул учруулж байна
2012 оноос эхлэн Европын орнууд иргэний дайны золиос болоод буй Сири, Ирак, Йордон, Ливи зэрэг орны иргэдэд тодорхой шаардлага зааж, түр орогнох эрх олгох болсон юм. Өчигдөр Парист үйл ажиллагаа явуулдаг “Charlie Heb do” сонины оффист болсон халдлагын дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Дүрвэгсдийг хүлээн авах асуудлаа эргэн харна. Дүрвэгсэд аюул учруулж байна” гэж мэдэгдлээ. Халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрсэн Коуачи, Черип Коуачи нар өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард Сириэс Францад ирсэн юм байна.
а
Өнгөрсөн оны сүүлээр исламын шашинтнууд Парист хэд хэдэн удаа халдлага үйлдэж, 40 гаруй хүний аминд хүрсэн юм. 2014 онд Франц улс 1400 орчим исламын шашинтанд орогнох эрх олгожээ. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Түр орогнож буй дүрвэгсдийг хэрхэхээ НҮБ-ын удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэнэ” гэсэн байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ