Гэмт этгээд бууж өглөө

img

Парист үйл ажиллагаагаа явуулдаг “Charlie Hebdo” сонины оффист халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн нэг нь бууж өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сонины байранд халдлага үйлдсэн ах дүү Коуачи нарыг хэргийн газраас зугтаахад нь туслалцаа үзүүлсэн гэж цагдаагийнханд ярьсан байна. Парисын цагдаагийн газраас “Бууж өгсөн гэмт хэрэгтэнг 18 настай Хамуд Моурад гэдэг. Өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдээлжээ.


Цагдаа нар халдлага үйлдсэн ах, дүүсийн зургийг Парисын бүхий л гудамжинд байршуулж, хяналтын камер шүүж эхэлсэн байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ