Алтанбулаг чөлөөт бүсийг 100 хувь дэмжинэ гэсэн
Алтанбулаг худалдааны чөлөөт бүс 2015 онд ямар ажил хийх юм бэ цаашид Монгол Улсад худалдааны чөлөөт бүс хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн мэдээлэл хийлээ.
a
Тэрбээр хэлэхдээ, “Алтанбулаг чөлөөт бүсэд богино хугацаанд хөрөнгө оруулатыг татахын тулд УИХ, Засгийн газраас чөлөөт бүсийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийж өөрчлөлт оруулах ёстой. Энэ асуудал одоогоор Байнгын хороод дээр судлагдаад, хэлэлцэгдэж яваа. Энэ шинэчилсэн найруулга дээр Монгол Улсын чөлөөт бүсэд төрөлжсөн банк байгуулж болно гэдэг зүйл заалт орж байгаа. Төрөлжсөн банк гэдэг нь тодорхой хэмжээгээр олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломжтой банкыг хэлдэг. Учир нь Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд банк санхүүгийнхээ хаалгыг нээж өгдөг. Хаалгыг нээж өгснөөрөө мөнгөн хуримтлал төвдлөрч бодитой хөрөнгө оруулалт хийгдэх нөхцөл бүрддэг.
a
Шинэчлэлийн Засгийн газрын үед Засгийн газрын 156 дугаар тогтоол гэж гарсан. Уг тогтоолд Чөлөөт бүсийг ямар ч байсан нээе. Туршилтын хугацаанд амжилттай ажиллавал цаашид чөлөөт бүсээ хөгжүүлэх чиглэлээр ажиллаад явна гэсэн утгатай байсан. Туршилтын хугацаа амжилттай болсон учраас дараагийн буюу Шийдлийн Засгийн газар 100 хувь дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат саяхан мэдээлэл өгсөн байгаа.
a
Чөлөөт бүсийн дэд бүтэц, зам талбай, төмөр зам, онгоцны буудал, дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг бид гадны хөрөнгө оруулагчидтай концессын гэрээгээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулагчидтайгаа холбогдсон. Гэрээний санал солиолцооны үе шатандаа явж байгаа. Тухайн бүтээн байгуулалтыг хийх хөрөнгө оруулагчийг оруулж ирэх ажлыг Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх авсан аж ахуйн нэгжүүд хариуцсанаар төр хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл бүрдсэн.
a
Монгол улсын хувьд эрх зүйн тогтвортой байдлаараа олон улсад нилээн хойгуур байр эзэлдэг. Гэхдээ эдийн засгийн чадавхийг яаж нэмэгдүүлэх вэ гэхээр уул уурхайгаас илүү чөлөөт бүсийг хөгжүүлж, Вьетнам солонгос польш шиг хөгжих боломжтой. Жишээ нь, Вьетнам Хятадтай хил залгаа нутаг дээрээ чөлөөт бүсийг ажлуулдаг. Польш гэхэд Украйн ОХУ-тай хил залгаа хэсэг дээрээ чөлөөт бүстэй. Энэ бүсүүд асар хурдан хөгжсөн. Яаж хөгжсөн бэ гэхээр эрх зүйн тогтолцоог нь боловсронгуй болгож, бүх эрхийг нь давуу байдлаар нь бий болгосноор олон улсын эрх зүйн нөхцөл байдал бүхий хууль үйлчилдэг бүс нутаг болгосон. Ингэснээр хөрөнгө оруулагчдад алдах юм байхгүй нөхцөл бүрдүүлж өгсөн.
a
Хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй нөхцөл бүрдүүлвэл Чөлөөт бүс хөгждөг. Монголд ч бас ийм боломж байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын Чөлөөт бүсийн хууль үйлчлэх юм уу, Олон Улсын чөлөөт бүсийн хууль үйлчлэх юм уу гэдэг асуудалд тодорхой шийдэл гаргах ёстой. Энэ асуудлыг шинэчилсэн найруулгын хуулин дээр хэрхэн оруулж байгааг харах хэрэгтэй. Ер нь олон улсад жишиг болгосон Чөлөөт бүсийн эрх зүйн бичиг баримт нь Кёотогийн конвенци байдаг. Энэ баримт бичгийг мөрдөж чадвал манай улс эдийн засгаа чадавхижуулах, хоёр том гүрнийг холбох эдийн засгийн гүүр болох боломжоо ашиглах юм.
a
Мөнгөний урсгалаа нээх нэгдүгээр асуудал бол хөрөнгө оруулалт ороод ирэхээр худалдаа гэхээсээ түрүүлээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Аялал жуулчлалыг дагаад худалдан авалт хийгддэг. Дэлхийн том мөнгөтэй хүмүүсийг ирүүлэхийн тулд эхлээд банкыг нь нээж өгөх ёстой. Тэр хүний тайван амгалан зорчиж, ирээд амраад аялаад худалдан авалтаа хийгээд буцах боломжийг бүрдүүлснээр чөлөөт бүс хурдан хөгжинө. Зөв зохион байгуулалт хийж, хууль эрх зүйн нөхцлийг нь сайжруулж өгөх хэрэгтэй.
a
Алтанбулагийн чөлөөт бүс анх байгуулагдсанаас хойш хагас жилийн нүүр үзэж байна. Өмнөх Засгийн газрын үед Чөлөөт бүсийн бүх газраа буюу 500 га газрыг 86 аж ахуйн нэгжид хуваагаад өгчихсөн байсан. Энэ аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө оруулагчаа олоод бүтээн байгуулалтаа хийгээд явна гэж байсан. Гэтэл бодлогын алдаа нь том том аж ахуйн нэгжүүдэд 1-10 га хэмжээтэйгээр хувааж өгсөн учраас хөгжөөгүй юм. Одоо Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас нийт 500 га газраас 200 га –г нь суллаад авчихсан. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хийгдсэн нөхцлөө зөрчсөн, төлбөрөө төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газрыг хуулийн дагуу цуцалсан.
]
Одоо 200 га нутаг дэвсгэрээс эхний ээлжинд 100 га газрыг энэ онд эдийн засгийн эргэлтэд оруулна. Орон нутгийн буюу тус сумын иргэдийн эзэмшдэг газрын үнийн 1мкв-ийн үнэ 15 ам.доллар байгаа. Тэгвэл Алтанбулаг чөлөөт бүсэд 1 мкв газрыг 3 ам.доллараас эхлэн дуудлага худалдаагаар оруулья. Тэгэх юм бол 100 га газар маань хамгийн багадаа 5.6 тэрбум төгрөг буюу 3 сая ам.доллларыг улсын төсөвт төвлөрүүлэх боломж байна гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ бид 3 ам.доллараас эхлэх үү 10 ам.доллараас эхлэх үү гэдэг асуудлыг гадаадын хөрөнгө оруулагчид хэр ач холбогдол өгч байдлаас нь харж үнэ тогтооно.
a
Энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж, ярилцаад зарчмын байр сууриа ярилцсан. Туршилтын хугацаа өнгөрч өнөөдрийн байдлаар Алтанбулаг чөлөөт бүсэд 227 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Он гарсаар 10 гаруй аж ахуйн нэжг нэмж бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. 227 аж ахуйн нэгж өнгөрсөн зургаан сард нийт 4 тэрбум 800 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Чөлөөт бүсэд импортлож оруулж ирсэн. Харин 1 тэрбум 300 орчим сая төгрөгийн борлуулалтыг хийсэн. Зургаахан сарын дотор хийгдсэн ажил. Тиймээс Засгийн газар Чөлөөт бүсийг дэмжих бодлогоо үргэлжүүлснээр 2015 онд тэнд бүтээн байгуулалт хийгдэнэ. Тиймээс бид энэ бүс нутгийнхаа талаар олон нийтэд зөв таниулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ажлаа хийнэ" гэв.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ