Согтуурсан үедээ бусдын амь насыг хохироожээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт нас барсан хүн байна гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд тус хороонд оршин суух 53 настай эрэгтэй Б гэгчийг мэсний зүйлээр амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг хэргийг 43 настай Б гэгч нь архидан согтуурсан үедээ үйлдсэн болохыг тогтоосон байна.
б
Уг хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж. Иргэдийг аливаа баяр ёслолыг тэмдэглэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх болон тохируулан хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ