"Гэртээ үлдсэн хүүхэд галын аюулд өртсөн"

img

Шинэ он ургаад наймхан хоногийн дотор нийслэлд 275 удаагийн объектын гал түймэр гарчээ. Гал гарах шалтгаан нь иргэдин анхаарал болгоомжгүй байдал, аюулгүй ажиллагааг баримтлаагүйтэй холбоотой. Энэ тухай нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын чиглэлийн ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаяраас тодрууллаа.

б

-Он гарснаас хойш объектын гал түймрийн дуудлага ихэссэн гэж байна. Гал гарч буй шалтгаан нөхцөл нь юу байна.

-Өнөөдөр буюу 2015 оны нэг сарын 8-ны байдлаар 275 удаагийн объектын гал түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.8 дахин өссөн үзүүлэлт. Нийслэлийн бүтээн байгуулалт, барилга байгууламж, хүн амын суурьшилтай холбоотойгоор гал түймрийн тоо өсч байгаа. Шалтгаан нөхцлөөр нь аваад үзвэл цахилгааны аюулгүй байдал хангаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчигдсний улмаас гарсан гал түймэр 40 орчим хувьтай байна. Олонх нь иргэдийн санамсар болгоомжгүй ажиллагаанаас болж байна. Тухайлбал, эвдрэлтэй зуух ашиглах, цахилгаан хэрэгслийг олноор нэг дор хэрэглэж, ачаалал нэмэгдүүлэх, ил задгай, хог үнсээ хаях зэргээс шалтгаалж байгаа юм.

б

-"Буянт-Ухаа-1" хороололд баллон ашиглалтын журам зөрчсөнөөс иргэд гэмтсэн.

Тийм. Шингэрүүлсэн шатдаг хийн баллон зориулалтын бусаар ашиглаж байсны улмаас дэлбэрч гурван иргэн бэртэж, гэмтсэн. Иргэддээ аливаа хийн баллон, зуух, цахилгаан хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

б

-Ерөнхий боловсролын сургуулийн амралт үргэлжилж буй үед эцэг, эхчүүд бага насны хүүхдээ гэртээ үлдээгээд явдаг. Зарим тохиолдолд хүүхэд гал түймрийн аюулд өртөх нь байдаг.

-Нийслэлийн Онцгой байдлын газраас амарч буй хүүхдээ байр, орон сууц, монгол гэрт цоожилж үлдээгээд явахгүй байх, зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахаас зайлсхийхийг анхааруулж байгаа. Сургуулиудад хүүхдийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор зөвлөмж, сэрэмжүүлэг хүргүүлсэн. Өнгөрсөн онд бага насны хүүхэд, хараа хяналтгүйгээр гэртээ үлдсэн үедээ гал түймрийн аюулд өртөх тохиолдлууд гарч байсан.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ