Лопез найз залуутайгаа эргэн нийлжээ
Дуучин Женнифер Лопез экс найз залуу Каспер
Смарттай эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард салсан билээ. “TMZ”сайт “Женнифер Лопез аялан тоглолтоор Япон явсан
хойгуур Каспер өөр бүсгүйтэй зочид буудалд орж буй зургийг нийтэлсэн юм. Энэхүү
мэдээллийн дараа тэд салсан юм.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэднийг эргэн нийлсэн гэв. “Өчигдөр дуучны Нью Йоркт байрлах гэрээс нь Каспер гарч ирсэн. Тэрбээр удалгүй хувцас болон эд зүйлсээ байшинд авчирсан” гэж мэдээлжээ.
Энэхүү мэдээллийг Лопез батлаагүй ч Каспер твиттертээ “Үзэсгэлэнт Женнифер Лопез” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ