Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын зөвлөл хуралдав

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий  “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ.

a

Энэхүү зөвлөлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд даргалан ажилладаг юм. Уг зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн аливаа бодлого, арга хэмжээ, төлөвлөж буй ажлын талаар хэлэлцэн, үйл ажиллагааг уялдуулах, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмжийг өгч холбогдох талуудтай хамтран ажилладаг юм.

a

Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар “Бодлогын зөвлөл”-ийг хуралдууллаа.  Тус хурлаар 2014 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон 2015 онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Мөн Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлаар санал солилцлоо.

as

Бодлогын зөвлөл өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа хуралдаж, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга",  "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн төсөл боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар өмчлөл, халамжийн орон сууцанд хэрхэн хамрагдалт, түүний хэрэгжилт, Төрийн орон сууцны Буянт- Ухаа 1 хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо байгуулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын зохион байгуулалтад өөрсдийн саналыг тусган,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хамтран ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hb irgediin talaar asuudal yarihad hb irgediig oroltsuulahgui bol yaj zuw shiidwer garah we de end hb irged alga gedeg unen bna zuwluluu uurchilj ajillaach oyunbaatar gedeg hun yu ch hiideggui hurald suuj hool idegcheer 20 jil bolj bna icheech
2015-01-08
zochin :
асуудалтай тулгарсан хүмүүс өөрсдөө асуудлаа шийддэг юмаа сайд дарга нараа
2015-01-08
zochin :
хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ дотор алга, тэгэхээр эд нар яг зөв шийд гаргаж харагдаач
2015-01-08
jkjj:
sain bna. ajild ni amjilt xusie
2015-01-08