"Цагдаад баярлалаа"
Цагдаагийн байгууллагын алба хаагчдад иргэдээс Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан талархал илэрхийлжээ. Иргэдээс "цагдаадаа баярлалаа" гэдэг үгийг хүлээн авахаар, албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн СБД-ийн цагдаагийн II хэлтсийн хэв журмын офицер Р.Батболд, цагдаа жолооч, ахлах ахлагч Ч.Бөхжавхлан, мөн хэлтсийн 16-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Баатарсүрэн нарт ЦЕГ-ын ХМТ-өөс талархал гардууллаа.
б
Хэв журмын офицер Р.Батболд, цагдаа жолооч, ахлах ахлагч Ч.Бөхжавхлан нар нь "Автобусны буудал дээр үл таних эрэгтэй хүн бага насны хүүхдийг зодож, хувцсыг нь урж танхайрахад шуурхай үйл ажиллагаа явуулж таслан зогсоожээ. Тэдэнд эцэг эхчүүд, иргэдийн зүгээс талархал ирсэн байна. Мөн хэлтсийн 16-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Баатарсүрэн хашаанаасаа нохойгоо алдсан иргэний гомдлыг барагдуулж, уйгагүй эрэн сурвалжилж, мэргэжлийн ур чадвар гаргасны үр дүнд Баянхошуунд айлын амбаарт нууцалж байсныг нь илрүүлэн эзэнд нь хүргэж өгсөнд иргэнээс талархал ирснийг уламжлав.
б
Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах ажилдаа амжилт гаргасан алба хаагчдад амжилт хүсье.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ