
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байв.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
ө
Хоосон зааланд үг хэлэх эвгүй юм. Танд үг хэлэх гэхээр очоод хэлчихье. Улаанбаатар хотод тарьдаг цэцгээ тэвчье. Өнгөтэй өөдтэй яваагаа шулдаг бодлого явбал аль ч үгүй болно. Эдийн засгийн ил тод байдлын хуулиа хурдан баталъя. Хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт нь зориулаад суларсан хэсэгт нь бүрэн олгоё. Хашаа барихын оронд сургууль эмнэлэгт зарцуулъя.
ө
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
ө
-Гишүүд ч цалингийнхаа 20 хувийг танаж болж байна. Доор ажиллаж байгаа албаныхаа төсвийг тануулъя. Тойргийн зардлаа тануулъя. Таналтуудаа дээрээс эхэлье. Архи, тамхины зардлыг таная. Өчигдөр гэхэд архи, тамхины татварыг бууруулсан. Үүнийг би ойлгохгүй байна. Одонтой эхчүүдийн мөнгийг хасаагүй гээд байх юм. Хамгийн отгон хүүхдээ 40 настай гаргасан гэхэд өнөөдөр тэр ээж 58 настай байх нь. Мөн эмч, багш нарын тэтгэвэртээ гарахад авдаг мөнгийг танах хэрэггүй.
ө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
ө
-Багш, эмч нарыг 20-30 жил ажиллуулчихаад хэдэн сарын мөнгө өгнө гэж байна. Маргааш багш нар жагсаал хийнэ. Өнөөдөр бид тодорхой дүгнэлтэд хүрэх ёстой. Хэмнэлтийг дэмжиж байгаа ч ядарсан хүмүүсийн карма руу гар дүрмээргүй байна.
ө
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
ө
-Бид хаана алдаа байна вэ, түүнийгээ засах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд мөнгийг юунд зарцуулсан бэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан мөнгө хэдхэн компанийн халаасанд орсон уу.
ө
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
ө
-Манай өмнөх Засгийн газрын гишүүд бүх зүйл сайхан байна гэж хэлдэг байсан. Харин хямрал аль эрт нүүрлэсэн. Нарантуул захын бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн худалдан авдаг хүний тоо хоёр дахин буурсан. Чингэлтэй дүүргийн халуун усны хүнтэй уулзахад “Өдөрт 200 мянган төгрөгийн орлого ордог байсан. Одоо больсон” гэнэ. Тиймээс хүмүүс хиртэй, бөөстэй байна. Цалинг бүгдийг нь нэмэхээ больё гэхэд бага цалинтай, бага тэтгэвэртэй хүмүүсийн цалинг нэмж болохгүй юу.
ө
Ийнхүү гишүүдийн асуулт болон саналын шүүмжлэл Хүүхдийн мөнгө,алдарт эхийн одонгийн нэг удаагийн тэтгэмжийг танасныг шүүмжилж байлаа. Нөгөөтэйгүүр гишүүд ч таналтыг өөрсдөөсөө эхлэх санал гаргасан юм. Саналаа хэлсний дарааагаар энэ оны төсвийн тодолтголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ