Францад дахин халдлага гарав
“Charlie Heb do” сонины оффист болсон халдлагын дараахан Францын зүүн нутгийн Виллефранч Сюр Саони хотын сүмийн ойролцоох ресторанд дэлбэрэлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Дэлбэрэлтийн улмаас нэг хүн гэмтсэн” гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Хууль сахиулагчид дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
1
Тус хотын захирагч Перрут Бернард “France news” сонинд ярихдаа “Charlie Heb do” сонины оффист дайрч халдлага үйлдсэн гэмт этгээдүүд энэхүү дэлбэрэлтийн цаана байгааг үгүйсгэхгүй” гэсэн байна. Дэлбэрэлт болсон газрын ойр орчимд цагдаа нар хамгаалтад гарч, хотын оршин суугчдыг шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.
Сонины байр руу нэвтэрч, 12 хүний аминд хүрсэн ах дүү Каучи нарыг Йемений бэлтгэгдсэн алан хядагчид гэдгийг тогтоожээ. Тэднийг хэргийн газраас зугтаахад туслалцаа үзүүлсэн Хамуд Маурад гэгч өчигдөр хэргээ хүлээсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ