Ц.Алдармааг шүүнэ
Жүжигчин Ц.Алдармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Анхан шатны шүүх хурал өнгөрөгч оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж, шүүхээс Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар долоон жил гурав хоногийн хорих ял ногдуулсан.
б
Харин өнгөрөгч оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг хянаж, гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд буцаасан юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ