Дэлхийн аварга С.Цэрэнчимэд УАШТ-нд оролцохгүй

img

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” танхимд эхэлнэ. Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн УАШТ-нд шилдгүүд өрсөлдөнө. Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг 53 кг-ын жинд, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг 48 кг-ын жинд барилдах аж. Харин 58 кг-ын жинд улсын аварга Б.Шоовдор, С.Бямбацэрэн нар хүч үзэх бол 67 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, Ш.Түмэнцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө. 75 кг-ын жинд Азийн наадмын аварга Г.Наранчимэг зодоглох аж. Харин дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд бэртлийн улмаас энэ тэмцээнийг өнжиж буй гэнэ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhhhh:
зөвхөн улсын аваргад оролцож түрүүлсэн бөх тухайн жилдээ олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхтэй гэж дүрмэндээ заасан байдаг. харин өмнөх оны дэлхийн аварга бол шууд оролцоно гэж заалт одоогор байхгүй байгаа.
2015-01-09
oh no:
bas yatsan bee?
2015-01-09
бэртэл:
дөнгөж эхлээд л бэртэл аваад эхэлсэн бол удаан хугацаанд өндөр амжилт үзүүлэхэд хэцүү юм даа. бэртлээ маш сайн эмчлүүлж, дэглэмээ сайн сахиарай. уаштдээ оролцож түрүүлж чадахгүй бол энэ оны гадаадад болох тэмцээнүүдэд оролцох нь бөхийн холбооны дүрмээрээ бол хязгаарлагдмал болох уу
2015-01-09