Жолиг магтав
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өөрийн найруулсан “Unbroken” киноны сурталчилгаагаар өчигдөр Ромд очжээ. Тэрбээр Ромд ирсэн дарайдаа хамба лам Францистай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү уулзалтын үеэр Францис жүжигчин бүсгүйг магтсан байна. Тэрбээр “Жолигийн тоглосон бүх кино гайхалтай бас эрч хүчтэй. Таны найруулсан “Unbroken” киног би үзсэн. Надад маш их таалагдсан. Танд болон таны гэр бүлд аз жаргал хүсье. Хамгийн гол нь эрүүл, эрч хүчтэй байх хэрэгтэй” гэж хэлжээ.
1
Уулзалтын төгсгөлд хамбатан жүжигчин бүсгүйг өөрийн нэрэмжит одонгоор шагнасан байна. Жоли твиттертээ “Ватиканы тэргүүнд баярлалаа” гэж жиргэжээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Их Британийн хатан хаан II Элизабетаас өндөр үнэлгээ авч “Эр зоригийн одон”-оор шагнуулсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ