Хүрээлэнгүүдийн байрыг эмнэлэг болгох шийдвэр гараагүй

img

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зарим нэг төрийн байгууллагын барилга байгууламжийг хүүхдийн эмнэлэг болгох талаар Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоор ахлуулсан Ажлын хэсэг өнөөдрийн хүртэл үргэлжлүүлэн судлан ажиллаж байна.

a

Харин олон нийтийн дунд Монгол Улсын шинжлэх ухааны академийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох гэнэ гэсэн мэдээлэл газар авч эрдэмтэдийн дургүйцлийг хүргээд зогсохгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

a

Энэ талаар тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнт орон ажиллаж байгаа Төрийн өмчийн хорооны төлөөлөл, албаны хүнээс тодруулахад “Хүүхдийн эмнэлэг болгон өөрчлөж болох зарим нэг төрийн байгууллагуудын барилга байгууламжийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухааны академийн байр болон хүрээлэнгүүдийн байр багтаагүй, хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гараагүй” гэв.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хангай :
одоо наад хүүхдийн эмнэлгээр шоу хийхээ болиоч. асар их хөрөнгө зарцуулж тохижуулсан яам, хүрээлэнгүүдийг хүүхдийн эмнэлэг болгоно гэж балайрахаа боль. тэгээд ч наад барилгууд чинь хүүхдийн эмнэлгийн шаардлагыг хангахгүй. тэгээд ч одоо хүүхдийн өвчлөл аяндаа гайгүй болно. харин ирэх өвөл хүүхдүүдээ шалан дээр хэвтүүлэхгүйн тулд засвар хийх гээд байгаа тэр их мөнгөөрөө стандарт тохирох шинэ эмнэлэг барь. 6,3 тэрбум гэдэг чинь нэг эмнэлэг барихад элбэг хүрэлцэнэ.
2015-01-09