Сэтгүүлчид жагсав
“Charlie Heb do” сонины байранд болсон халдлагын дараа Парист үйл ажиллагаагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 24 мянган хүн оролцсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид Эйфелийн цамхагийн өмнө гартаа хэвлэлийн эрх чөлөөг бэлгэдсэн үзэг болон “Би Чарлье байна” гэж бичсэн лоозон барьцгаажээ. Хэсэг жагсагч Засгийн газрын ордны өмнө “Ерөнхийлөгчөө дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуул” хэмээн гартаа лаа барьцгаан жагсчээ. Тэд үзэг бус лаа барьсан шалтгаанаа “Лаа түймэр дэгдээхийг хүсэхгүй байна. Лаа лаа л байх ёстой” гэжээ.
1
Ерөнхийлөгч Франсуа Олланд аюулгүй байдлын үүднээс жагсагчдыг тарахыг уриалж, амиа алдсан сэтгүүлчдийг дурсч, гурван өдрийн гашуудал зарлажээ. Халдлага дахин гарч болзошгүй гэсэн үүднээс цагдаагийнхан бэлэн байдалд шилжиж, исламын шашинтнууд олноороо амьдардаг бүс нутгуудад хамгаалалтад гарчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ