Дарханы АН-ынхан дахин жагсана
Дархан-Уул аймгийн АН-ын хорооны гишүүд намын дарга З.Энхболд болон дотоод сонгуулийн хороондоо мэдэгдэл хүргүүлээд байсан билээ. Тэд Дархан-Уул аймгаас дотоод сонгуулийн хороонд сонгогдсон Г.Гантулгыг албан тушаалаа ашиглан намын дүрмийг зөрчсөн хэмээн үзжээ. Тиймээс уг шийдвэрийг хүчингүй болгож, тус аймгийн АН-ын зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан Э.Дамдиндорж, С.Цэрэн, П.Өнөр, Б.Янжинлхам, Б.Бадрах нарыг сонгуулийн дотоод хорооны гишүүдээр томилохыг шаарджээ. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол цуглаан зохион байгуулж, тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдээд байсан. Тэгвэл тус аймгийн АН-ынхан цуглаан зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан, зөвшөөрөл авчээ. Ингэснээр маргаашнаас эхлэн 14 хоногийн хугацаанд 09.00-18.00 цагийн хооронд АН-ын байрын гадна талбайд 300 орчим хүн цуглаан хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ