Украинд 600 сая еврогийн зээл олгоно

img

Германы Засгийн газар Украинд 600 сая еврогийн зээл олгохоор боллоо. Өчигдөр Европын холбооны төв байранд болсон хоёр талын уулзалтын үеэр дээрх гэрээг үзэглэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Германыг төлөөлж Сангийн сайд Вольфганг Шойбле, Украиныг төлөөлж Ерөнхий сайд Арсений Яценюк гарын үсэг зурсан байна.

1

Яценюк “Энэхүү зээлээр Украин эдийн засгаа сэргээх болно” гэж хэлжээ. Зээлийн эхний хэсэг буюу 300 сая еврог энэ сарын 15-нд Казахстаны Астана хотноо зохион байгуулагдах Украины асуудлаарх уулзалтын дараагаар шилжүүлэх гэнэ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Германы Канцлер Ангила Маркель Киевт айлчлах үеэрээ Украинд зээл олгох асуудлаар Ерөнхийлөгч Петр Порошенкотой анхлан ярилцаж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ