Катчер охиноо танилцуулав

img

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр охинтой болсон билээ. Катчер охиноо Элизабет Уэтт хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл жүжигчин залуу твиттертээ гэр бүлийнхээ зургийг байршуулаад “Аз жаргал” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Танилц миний охин. Охин минь миний аз жаргал, баяр баясгалан минь” гэсэн байна. Мөн Мила твиттертээ нөхөр, охин хоёрынхоо зургийг байршуулаад “Сайхан харагдаж байна” гэжээ.

1

Катчер гэр бүлээрээ ирэх сард худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийн нүүр хуудаст зургаа авахуулахаар гэрээ байгуулжээ. Энэ тухай тус сэтгүүлийн эрхлэгч Наташа “Hollywood hot” сайтад ярьсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ