Хуурамч архинаас сэрэмжлүүлж байна
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авалт нэмэгдэж, үндэсний баяраараа идээний дээж хэмээн өргөх, ёслох заншлаа дагахыг эрхэмлэдэг. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд нийслэлд хуурамч архи үйлдвэрлэж, захын хорооллын дэлгүүрүүдээр хямд зарж байгаа хэрэг цөөнгүй гарлаа. Хуурамч архи нь чанарын баталгаагүй, улсад татвар төлдөггүй, мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээ, тодорхой стандартыг хангаагүй байдаг. Эдгээр хуурамч архи үйлдвэрлэгчид ашиг олохын төлөө хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг үл хайхарсан алхам хийж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ