Чинаватын шүүх хурал эхэллээ

img

Тайландын экс Ерөнхий сайд Йинглак Чинаватын шүүх хурал Бангкок хотноо эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн эрхээс буусан юм. Түүнийг “Цагаан будааны баталгаа” хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын цагаан будааг байгалийн гамшигт өртсөн хүмүүст үнэ төлбөргүй олгох ёстой байдаг ч түүнийг хувийн компаниудад өндөр үнээр зарсан хэмээн буруутгажээ.

1

Хэрвээ энэхүү хэрэгт Ерөнхий сайд холбоотой нь тогтоогдвол тэрбээр улс төрд оролцох эрхээ таваас дээш жилээр хасуулах эрсдэлтэй гэнэ. Тэрбээр ирэх 2016 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ